SARS-COV2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурын судалгааны ажилтай танилцав
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн эрдэмтдийн бүтээсэн SARS-CoV2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурын судалгааны ажилтай танилцлаа. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган аваад байна. […]
Хэнтий аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Хэнтий аймагт Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн эхэллээ /2020-0817/. Тус зөвлөгөөн Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймгийн албан байгууллагын дарга нарыг хамруулсан 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй болж байна. Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нээж, […]
Энэ сарын 17-ний өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалт хүчин төгөлдөр үйлчилнэ
Дугаарын хязгаарлалтын талаар Нийслэлийн Засаг даргын тамгийн газрын Хууль эрх зүйн хэлтэс, Тээврийн цагдаагийн алба хамтран /ТЦА/ өнөөдөр /2020.08.14/ мэдээлэл хийлээ. НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.ДАВААЖАРГАЛ: -НИТХ-ээс тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсны дагуу Засаг дарга тогтоодог болсон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэж байгаа Ж.Батбаясгалан өнөөдөр […]
Ерөнхийлөгч Х.Баттулга Батлан хамгаалахын үе үеийн сайд нарыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яам /БХЯ/-нд ажиллав. БХЯ-нд түүнийг хүрэлцэн ирэхэд Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтаж, хүндэт харуулын дарга, хошууч Ж.Баярцогт илтгэл өгөв. Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ёслолын Цэргийн цагаан туганд ёслохын зэрэгцээ Бүх цэргийн Их хар сүлдийн өргөөнд зочилж хүндэтгэл илэрхийлэв. Тэрээр БХЯ-нд ажиллах үеэрээ тус […]
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт ажиллаж байна
Байгаль Орчин Аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж дууслаа. 2015 оноос Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн ойн санг гэрээгээр эзэмшдэг 101 нөхөрлөл, сум дундын 11 ойн ангитай хамтран ажиллаж, ойн нөхөрлөлүүдийн үйл […]
Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авлаа
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2020 оны наймдугаар сарын 14-нд Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Чех Улсад оршин суугаа 185 иргэнийг тусгай үүргийн онгоцоор татан авахад Чех Улсын Засгийн газар, Прага дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага ихээхэн […]
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Монгол Улсын гал голомт мөнхөд өөдлөн дэвжих болтугай
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ. Мэндчилгээнд, Эх орондоо илч гэрэл түгээх үйлсээ нэр төртэй биелүүлж яваа Эрчим хүчний салбарын нийт инженер, техникийн ажилтан, албан хаагч, үе үеийн ахмадууд, эрдэмтэн судлаачиддаа “Эрчим хүчний ажиллагсдын өдөр”-ийг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэнд дэвшүүлье. Эрчим хүчний салбарын төлөө мөр зэрэгцэн зүтгэж ирсэн та […]
А.Амбасэлмаа: 462 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Наймдугаар сарын 13-ны өдөр улсын хэмжээнд нийт 462 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 297 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Түүнээс 269 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-д 28 хүн уг өвчний улмаас […]
БНХАУ-д тахианы махнаас “КОВИД-19”-ын халдвар илэрчээ!
БНХАУ-ын өмнөд хэсгийн Шенжен хотын Эрүүлийг хамгаалах хорооны мэдээллээр Өмнөд Америкаас импортоор орж ирсэн тахианы махнаас коронавирус илэрсэн байна. ~Тахианы махнаас “КОВИД-19”-ын халдвар илэрчээ!~ Вирусний халдвар илэрсэн тахианы махыг Шенжен хотын Лонганг дүүрэг дэх агуулахад хадгалж байжээ. Тиймээс тэр хавийн хүнсний дэлгүүр, ойролцоох үйлчилгээний газруудыг түр хаан шалгалт оруулах аж.