“ДЭВШИЛ” PODCAST EPISODE #001
“ДЭВШИЛ” Подкастын тэргүүн дугаараар учран золгож байгаадаа туйлын таатай байна. Энэхүү дугаарын зочноор Монголын Хүний Нөөц Удирдлага Шинэчлэлийн академийн захирал: Т.Буяндэлгэр оролцож манай хамт олноос бэлдсэн “ХОРЖООНТОЙ 20-Н АСУУЛТ”-нд хөгжилтэй, сургамжтай халуун дулаан ярилцлага өрнүүллээ. Илтгэх урлаг, Парламентын мэтгэлцээний үндэсний аварга
Ой хээрийн бүсэд хачгаар дамжих халдварын дамжуулагч хачгийн хайгуул судалгааг хийв
Хөвсгөл аймгийн ЗӨСТ 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Ханх, Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэрт хачгаар дамжих халдварын хүн амын дундах болон байгалийн голомтын тандалт судалгааг гүйцэтгэлээ. Хүн амын дундах тандалт судалгааны хүрээнд нийт 865 иргэнээс асуумж судалгааг авч, 305 өрхийн 1339 хүн амд зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, санамж хуудас тараав. […]
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Болороо ханийнхаа нэр, төрийг сэргээж чадлаа
Иргэн Б.Болороо өөрийн цахим хуудсандаа ингэж бичжээ, “Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр алкохол хэрэглээгүй нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш тэр дор 19 хоног байж өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарсан. Мөн МХЕГ-аар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргахад миний хань БУРУУГҮЙ, КОМПАНИЙН 100%-ийн буруу гэж […]
Чойжин ламын сүм музейн гудамжийг АВТО МАШИНГҮЙ болгов
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Чойжин ламын сүм музей түүхийн дурсгалт цогцолборыг хамгаалах талаар нэгэн чухал шийдвэр гаргалаа. Тодруулбал, Чойжин ламын сүм музейн цогцолборт газрын гудамжийг авто машингүй гудамж болгох асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар дэмжсэн байна. Нийслэлийн ИТХ-аас тус газрыг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг гарч ажилласан юм. Улмаар ажлын хэсгээс Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтыг […]
Галт тэргийг холоос харахад удаан явж байгаа юм шиг, амжаад гарчихна гэж эндүүрдэг…
“Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг (зүтгүүр)-ийг урьдчилан өнгөрүүлбэл зохино” гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан байдаг. Гэвч төмөр замын гарам дээр гарч байгаа нийт осол, зөрчлийн 98 хувь нь жолооч нар анхааруулах улаан гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээг зөрчиж, галт тэрэг ирж байхад төмөр замын аюултай бүс […]
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум дахь эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцав
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллах үеэрээ Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ. Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурьдаад “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 35 […]
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан 10 цаг 44 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа танилцуулав. Ажлын хэсэг болон дэд […]
Сайд Д.Цогтбаатар ДЭМБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авлаа
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицаг өнөөдөр /2020-05-12/ хүлээн авч уулзав. Д.Цогтбаатар юуны өмнө COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд ДЭМБ-аас тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр Засгийн газрын зүгээс COVID-19-ийн улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад иргэддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор тусгаарлах хугацааг богиносгох, хөдөлгөөнт […]
ЭЕРЭГ: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батболдод “МОНГОЛ ГЭР” олгов
Цагдаагийн ерөнхий газрын НХЖХОНАБХА-ны Эргүүл хамгаалалтын газраас халдварын голомтод харуул, хамгаалтын үүрэг гүйцэтгэж байгаа зарим алба хаагчийн ар гэр, амьдралтай танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсон, нийгмийн асуудлыг шийдвэрлэн, дэмжлэг үзүүлсэн юм. “Ивээлэн” сувиллын тусгаарлах бүсэд 24 хоногийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн тус газрын Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн эргүүл, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батболдод эрхэлсэн ажилдаа […]