Амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 104 зөрчил илрүүлжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдээр алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 104 зөрчил илэрчээ. Тодруулбал, нийслэлд 66, орон нутагт 38 зөрчил бүртгэгдсэн байна. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 301 дуудлага мэдээлэл иржээ. Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас хотод долоон хүн гэмтэж, […]
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна
Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ уурхайчдад танилцууллаа. Үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Баяжуулсан сайн чанарын нэг тн нүүрсийг 136, хагас кокжсон бол 107, угаасан эрчим хүчний нүүрсийг 11 ам.доллараар зарна гэсэн […]
Засгийн газар төрийн 516 үйлчилгээг “E-Mongolia” системд нэгтгэв
Иргэд, олон нийтэд үйлчлэх “E-Mongolia” төв Төв шууданд ажиллаж эхэллээ. Төв нь төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлж байна. Иргэд мөн энэ төвд ирж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл зэргээ илэрхийлж болно. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг ч энэ төвд нэгтгэн ажиллуулж эхэллээ. Ингэснээр иргэд үйлчилгээ авах гэж хүнд […]
Өнөөдөр 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй
Нийслэлийн Засаг даргын захирамжид өөрчлөлт орлоо. Тодруулбал, “Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл саатал үүсгэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах” хэмээн өөрчиллөө. Өөрөөр хэлбэл, Даваа гарагт 1, 6-гаар Мягмар гарагт 2, 7-гоор Лхагва гарагт 3, 8-аар Пүрэв гарагт 4, 9-өөр Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай […]
Улсын эмнэлгүүдэд эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг дархлаажуулна
Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ), Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд дархлаажуулалтын түр […]
Ирэх долоо хоногоос тээврийн хэрэгсэл хэрхэн оролцох бэ?
Нийслэлийн Засаг даргын А/357 дугаар захирамжид өөрчлөлт орлоо. Тодруулбал, “Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл саатал үүсгэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах” хэмээн өөрчиллөө. Өөрөөр хэлбэл, Даваа гарагт 1, 6-гаар Мягмар гарагт 2, 7-гоор Лхагва гарагт 3, 8-аар Пүрэв гарагт 4, 9-өөр Баасан гарагт 5, 0-ээр […]
Ирэх даваа гарагаас автомашины хөдөлгөөн ХЭВИЙН ГОРИМД шилжинэ
УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжүүлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын А 357 дугаар захирамж гарч үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор […]
ДЭМБ-аас БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакциныг БҮРТГЭЛЭЭ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өчигдөр Хятадын төрийн өмчит “Синофарм” компанид бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд яаралтай горимд хэрэглэх ЗӨВШӨӨРӨЛ олгожээ. ДЭМБ “Синофарм”-ын вакцинаас өмнө Pfizer, AstraZeneca, Johnson & Johnson, Moderna вакцинуудад зөвшөөрөл олгосон билээ. Ингэснээр дэлхий дахинд вакцины тэгш хүрэлцээг хангах зорилготой хэрэгжиж буй COVAX хөтөлбөрт “Синофарм”-ын вакцин нэмэгдэж бага болон дунд орлоготой орнуудад нийлүүлэлт […]
Ц.Мөнхбаатар: Машин угаалга, авто засвар, барааны дэлгүүрүүд ажиллана
Өнөөдрөөс эхлэн хатуу хөл хориог сулруулан улбар шар түвшин буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Өнөөдрөөс барааны дэлгүүрүүд, автомашин угаалга, засварууд ажиллах бөгөөд томоохон захууд буюу Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг захууд ажиллахгүй гэдгийг Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар мэдээллээ. Мөн вакцины хоёр тундаа […]