FEATURED

Бүгд Найрамдах Сингапур Улсын Техникийн боловсролын дээд сургуулийн удирдлагуудтай уулзав

2021-05-07

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж 2021 оны тавдугаар 6-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Техникийн боловсролын дээд сургууль (ITE)-ийн Гүйцэтгэх захирал Брюс По Геок Хуат тэргүүтэй удирдлагуудтай уулзсан бөгөөд тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Бүгд Найрамдах Сингапур Улсын Техникийн боловсролын […]

FEATURED

65-аас дээш насны иргэдийг “Спутник-V” вакцинд хамруулах БАЙРШИЛ

2021-05-07

Энэ сарын 1-нд Спутник-V вакцины 20 мянган тунг хүлээн авсан билээ. Тэгвэл тус 20 мянган тунг эхний ээлжинд 65-аас дээш насны ахмадуудад хийхээр төлөвлөж байгаа аж. 65-аас дээш насны иргэдийг өнөөдрөөс эхлэн Спутник-V вакцины дархлаажуулалтад хамруулна. Спутник-V вакцины дархлаажуулалт дараах байршлуудад явагдана.

FEATURED

Л.Оюун-Эрдэнэ: Өмнөговь, Дорноговь аймгийн НОГООН БҮС болгож, экспортын урсгалаа нэмнэ

2021-05-07

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг, Цагаан хад дахь дархлаажуулалтын цэгт ажиллав. 2021 оны 05 дугаар сарын 07-ны байдлаарнүүрс тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүс болон багийн 40 гаруй мянган хүн нэгдүгээр тун, 12 мянга гаруй хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Үүнээс нүүрс тээврийн 8,236 жолооч эхний, 5,393 нь хоёр дахь, нийт 13 мянга […]

FEATURED

ЭМЯ: Шинээр халдварын 737 тохиолдол илэрч, 11 хүн нас баржээ

2021-05-07

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 737 хүнээс коронавирус илэрчээ. /2021-05-07/ Шинээр батлагдсан тохиолдлуудын 734 нь дотоодод бүртгэгджээ. Үүний 681 нь нийслэлд, 53 нь орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах гурван тохиолдол батлагджээ. Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдлын тоо 43 201 болж байна. Сүүлийн 24 цагт 1291 хүн эмнэлэг болон […]

FEATURED

БАЙРШИЛ: Өнөөдөр 117 цэгт, 73,866 иргэнд ВАКЦИН хийнэ

2021-05-07

Улаанбаатар хотод өнөөдөр 117 суурин, 20 явуулын /автобус/ цэгт 331 багийн 2,096 эмч, ажилтан ажиллаж, 73,866 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

FEATURED

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт ТЭТГЭМЖ олгох тухай хуулийг батлав

2021-05-07

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы (2021.05.06) нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад 43 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр […]

FEATURED

Хууль бус мөрийтэй тоглоом тоглосон 13 хүнийг илрүүлжээ!

2021-05-07

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом тоглож буй этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн … дүгээр хороонд оршин суудаг нэр бүхий иргэн нь 13 хүний дунд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байжээ. Иймд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр хязгаарлалтын дэглэм […]

FEATURED

УВС. Вакцины улмаас цагдаагийн алба хаагч нас бараагүй гэв

2021-05-07

Цаг үеийн асуудлаар Увс аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч А.Амарбатаас тодрууллаа. -Цахим орчинд Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагч Ковид-19 халдварын улмаас болж нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? -Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Коронавирусийн халдварын эсрэг вакцинд хамрагдаж эхэлсэн. Уг дархлаажуулалтад […]

FEATURED

Сөүл-Улаанбаатар нислэгээр 138 иргэн ирлээ

2021-05-07

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 17:14 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус транзит нислэгээр Франц, Унгар, Солонгос, Гани, АНУ, Австрали зэрэг 7 орны 138 иргэн ирсэн байна. Иргэдийг “Амар”, “Кемпински”, “Ибис”, “Новотел” зочид буудалд тусгаарлан, бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн 7 хоногийн тусгаарлалтад шилжүүлэв.