Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлж, эрүүл мэндэд нь тогтмол анхаарна
НОК: Хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж буй. Энэ хүрээнд “Нийслэл хотод байгаа 382 тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан 126 иргэнийг гэрт нь хүлээлгэж өгсөн. Харин үлдсэн 238 иргэнийг […]
Сүм хийд, спорт, соёл урлагийн газрууд энэ сарын 30-нд нээгдэнэ
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/333 тоот захирамжийн дагуу 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ариутгал халдваргүйтгэлийг хийлгэхээр түр зогсоосон худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа өнөөдрөөс нээгдэж, хэвийн явагдаж эхлэлээ. Эдгээр газруудад ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийх шаардлагыг мэргэжлийн байгууллагуудаас тавина. Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны […]
Казахстанд “COVID-19” халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ
Бүгд Найрамдах Казахстан Улсаас энэ сарын 14-ний өдөр Цагааннуур боомтоор дамжин орж ирсэн нэгэн иргэнээс коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ. Тухайн иргэн 21 настай бөгөөд Казахстан Улсын Нур-Султан хот, Акмола, Павлодар муж чиглэлээр зорчин иржээ. Сэжиг бүхий иргэнийг харьцсан хүмүүсийн хамт тусгаарласан бөгөөд биеийн халуун нь 38-39 хэм хүрч, буухгүй байгаа аж. ~Казахстанаас “COVID-19” халдварын […]
Б.Бат-Эрдэнэ аваргын фитнесс зөвлөгөө
Шинэ төрлийн коронавирусийн анхны тохиолдол Монгол Улсад бүртгэгдэж, хөл хорио тогтоогоод буй. Мөн худалдааны төв, фитнесс, саун гэх мэт иргэдэд үйлчилдэг байгууллагуудыг ч хаагаад байгаа юм. Тэгвэл хөл хориотой энэ үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн сошиал хуудсаараа дамжуулан нэгэн зөвлөгөөг өгчээ. Тэрбээр, “Найзууд минь фитнесс, заал танхим нээгдэх, хорио цээр тавигдахыг хүлээгээд суугаа юм биш […]
Их хэмжээний загас, жараахайг цэнгэг усны төвд шилжүүллээ
Туул голын Маршалын гүүрний зүүн талд голын урсацгүй тохойд, мөсний хөндийд их хэмжээний загас, жараахай байсныг голын урсацтай хэсэг болон Цэнгэг усны төв рүү шилжүүлэх ажлыг хийжээ. Тус ажилд Туул голын СГЗ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн байгаль орчны газар, Биологийн хүрээлэн, Спорт загасчлалын холбоод, сонирхогчид болон сайн дурын хүрээнд цугласан иргэд оролцжээ. […]
Нийслэлээс орох, гарах авто замын хөдөлгөөн нээгдлээ
Улсын онцгой комиссын тогтоолоор гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн 16-ны 07:00 цаг хүртэл улс, хот хоорондын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан. Энэ хугацаа өнөөдөр 07:00 цагт дуусаж, хот хоорондын замын хөдөлгөөнийг нээлээ. Одоогоор хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. ~Нийслэлээс орох, гарах авто замын хөдөлгөөн нээгдлээ~ Мөн орон нутгийн замд явж буй […]
БНСУ-аас 244 иргэнээ эх оронд нь авчирч, тусгаарлав
Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр /2020.03.15/ 16:40 цагт МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр Монгол Улсын 244 иргэнийг эх орондоо авч ирлээ. Шинэ коронавирусын голомтот бүс нутаг БНСУ-аас ирсэн учир биеийн байдал, зорчих хөдөлгөөнд хийсэн, оршин сууж байсан газар зэргийг нь харгалзан шууд Чингис хаан нисэх онгоцны буудлын нисэх талбайгаас гурван газарт […]
Өнөөдөр Москва, Берлин, Токиод буй иргэдээ авчирна
Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, […]