АРХАНГАЙ: Хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнийг торгожээ
Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 5 дугаар хуралдааны тэмдэглэл, аймгийн Засаг даргын 2020 оны А/80 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, 02 дугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэлх хугацаанд орон нутгийн чанартай авто зам болон аймаг, сумаас орох, гарах иргэд, авто машины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, эргүүл, пост ажиллуулж, шинэ […]
Авто замын хэвтээ, босоо тэмдэглэгээг шинэчлэх үүрэг өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2020-02-27/ авто замын хэвтээ, босоо тэмдэглэгээг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэх талаар үүрэг чиглэл болгов. Хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотыг 2020 онд стандарттай болгох ажлыг эхлүүлээд явж байна. Энэ хүрээнд олон ажил төлөвлөгдсөн. Замын хөдөлгөөн зохицуулалт, зам дэд бүтцийн чанар стандарт, барилга байгууламжийн норм, дүрэм, […]
Хандив үзүүлэх иргэд, ААН-ийн хүсэлтээр ХАНДИВЫН ДАНС нээлээ
Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон хорио цээрийн дэглэмийн үеийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив, тусламж үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлт Улсын онцгой комисст ирсээр байгаа юм. Тухайлбал, прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн […]
“Амгалан” амаржих өндөржүүлсэн бэлэн байдлын үзүүлэх сургалт хийлээ
Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 93 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Амгалан амаржих газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран шинэ коронавирусын (COVID-19) болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа нь Нийслэлийн Амгалан амаржих газрын […]
Захирамж зөрчсөн тохиолдолд иргэнд 1.5 сая, ААН-д 5 сая төгрөгийн торгууль ногдуулна
Цаг үеийн нөхцөл байдлын талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 17 өрх Яаралтай түргэн тусламжийн төвд хандаж, […]
С.Бямбадэлгэр: Дохионы хэлийг сонирхолдоо хөтлөгдөн сурсан
Сонсголын бэрхшээлтэй иргэдэд цаг үеийн мэдээ, мэдээллийг чин сэтгэлээсээ хүргэж хүргэж буй бүсгүй бол С.Бямбадэлгэр. Энэ бүсгүйн ачаар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л мэдээллийг сонсголын бэрхшээлтэй иргэд түргэн шуурхай хүлээн авч буй. С.Бямбадэлгэр нь оёдлын технологич мэргэжилтэй нэгэн аж. Харин оюутан байхдаа сонсголгүй найз нараасаа дохионы хэл сурч 25 жил хэлмэрч, орчуулагч хийж буй […]
Төрийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилна
Төрийн тэргүүн Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна. Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад […]
МИАТ: Зорчигчдын анхааралд
2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501/502 аяллын нислэгийн цагийн хуваарьт Улаанбаатар хотын цаг агаараас (салхины хүч зөвшөөрөгдөх хэмжээнээс их) шалтгаалан өөрчлөлт орлоо. Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг 02 дугаар сарын 27-ны 05:20 цагаас хөөрч Япон Улсын орон нутгийн цагаар 11:00цагт Нарита олон улсын нисэх буудалд буухаар төлөвлөж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан […]
“COVID-19”-ын эрсдэлээс сэргийлэх цогц арга хэмжээнд нэмэлтээр 6.5 тэрбумын төсөв баталлаа
Монгол Улсын Засгийн газар 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Хурлаар шинэ коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, шинэ коронавирусын талаар Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонсов. Коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд […]