FEATURED

Ханой-Улаанбаатар нислэгээр 77 иргэн эх орондоо ирлээ

2021-05-06

Ханой-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 03:16 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Австрали, АНУ, Перу, Франц, Канад, Португаль улсаас нийт 77 иргэн эх орондоо ирсэн. Иргэдийг “Туушин”, “Кемпински” зочид буудалд тусгаарласан бөгөөд бүрэн дархлаажуулалтад хамрагдаад 14 хоносон иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдана.

FEATURED

Барааны зах, Спорт заалууд зэрэг 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлана

2021-05-06

2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед дараах 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар болжээ.  Тавдугаар сарын 8-наас хязгаарлаж байгаа салбарууд: Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт, Бүх […]

FEATURED

​Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг телевизийн нэвтрүүлгийн уралдаан зарлав

2021-05-06

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь “Би хариуцлагатай аав, ээж” аяныг 2018 оноос хойш дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Аяны хүрээнд гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт арга […]

FEATURED

БАЙРШИЛ: Өнөөдөр 115 цэгт, 75592 иргэнийг дархлаажуулна

2021-05-06

2021 оны тавдугаар сарын 6-нд Улаанбаатар хотод 115 цэгт 301 багийн 2339 эмч, ажилтан ажиллаж, 75592 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

FEATURED

Өнөөдөр морь жилтнээ эерэг сайн

2021-05-06

Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 6. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 25. Бархасвадь гараг. Шувуун хошуут одтой, найман цагаан мэнгэтэй, хөх бар өдөр. Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа […]

FEATURED

АНХААР: Автомашинаа асаахдаа ойр орчимд хүүхэд байгаа эсэхийг ШАЛГА

2021-05-05

Энэ сарын 3-нд буюу Хөвсгөл аймагт “Портер” маркийн автомашины жолооч хашаанаас гарах хөдөлгөөн хийхдээ нэг нас 7 сартай Б-г дайрч амийг нь болгоомжгүйгээр хохироосон харамсалтай хэрэг гарчээ. Түүнчлэн энэ он гарснаас хойш 1-3 насны дөрвөн хүүхдийг жолооч нар санамсар болгоомжгүйгээр автомашины хөдөлгөөн хийх үедээ дайрч амийг нь хохироосон хэрэг бүртгэгдсэн байна. ~Автомашинаа асаахдаа ойр орчимд […]

FEATURED

Орон нутагт оршин суудаг гадаадын иргэдэд энэ сарын 20-оос ВАКЦИН хийнэ

2021-05-05

Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг сайн дурын үндсэн дээр “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Улаанбаатар хотод оршин сууж буй гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дархлаажуулалтын цэгт гадаад паспорт болон оршин суух үнэмлэхээ авч очин вакцинд хамрагдах боломжтой. Харин хөдөө, орон нутагт оршин сууж буй гадаадын иргэдийг тавдугаар сарын 20-ноос […]

FEATURED

Өнөөдөр гарын эрүүл ахуйн дэлхийн өдөр тохиож байна

2021-05-05

Гарын эрүүл ахуйн дэлхийн өдрийг 2009 оноос “Цэвэр гар амь насыг аварна” уриатайгаар жил бүрийн 5 дугаар сарын 5-нд гарын эрүүл ахуйг сайжруулахын ач холбогдлыг сурталчлах зорилгоор тэмдэглэж ирсэн. ДЭМБ-аас 2021 онд уг өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн байгууллагууд, эрүүл мэндийн ажилтнуудад тусламж үйлчилгээ үзүүлж байгаа үед гарын эрүүл ахуйг чанд сахихыг уриалж байна. Эрүүл мэндийн […]

FEATURED

Орон нутгийн харьяалалтай иргэд өөрт ойрхон ЦЭГТ вакцинд хамрагдана

2021-05-05

-Хотод байгаа хөдөө, орон нутгийн харьяалалтай иргэд хэрхэн вакцинд хамрагдах вэ? -18-аас дээш насны нийслэлийн иргэд харьяа дархлаажуулалтын цэг дээр вакцинд хамрагдана. Харин хөдөө, орон нутгийн харьяалалтай иргэд өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэг дээр иргэний үнэмлэхтэйгээ очиж, I, II тундаа хамрагдах боломжтой. -ПСР шинжилгээ хаана авч байгаа вэ? -Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, […]