FEATURED

ГОВЬ-АЛТАЙ. PCR шинжилгээний явуулын лаборатори ажиллаж эхэллээ

2021-05-05

PCR шинжилгээний явуулын лаборатори /2021-05-04/-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймагт ажиллаж эхэллээ. Говь-Алтай аймаг өмнө нь буюу коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хойш PCR шинжилгээний сорьцуудаа Ховд, Баян-Өлгий аймагт илгээж хариугаа гаргаж байсан. Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нарын санаачилгаар ЭМЯ-наас Говь-Алтай аймагт явуулын лабораторийг ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу өнөөдрөөс PCR шинжилгээг аймагтаа авдаг болсон тухай тус […]

FEATURED

С.Амарсайхан: Хил нээх асуудлыг 6-р сарын эхэн хүртэл хойшлуулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийж байна. /2021-05-05/ УОК-ын дарга С.Амарсайхан, Вакцин хийлгэсэн ч маскаа авах болоогүй. Вакцинжуулалт удаашрах тусам нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө арилахгүй. Вакцин хийлгэвэл халдвар авсан ч хүндрэх, улмаар нас барах эрсдэл буурах учир маш чухал юм. Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээх чиглэл […]

FEATURED

Б.Жавхлан: Вакцины хос тунгаа хийлгэсэн иргэнийг 50,000 төгрөгөөр урамшуулна

Сангийн сайд Б.Жавхлан вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр Засгийн газраас хоёр төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх болсныг зарлалаа. /2021-05-05/ Тодруулбал, вакцин хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авах бол вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдэд тодорхой хэмжээний урамшуулал олгохоор болжээ. Сангийн сайд Б.Жавхлан, “Вакцин сайн дурынх боловч КОВИД-19 цар тахал нь дэлхий нийтийг маш том сорилтын өмнө аваачсан. Иймд вакцинаа хийлгэх нь […]

FEATURED

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гурван ХӨТӨЛБӨР хэрэгжинэ

2021-05-05

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 9-ний 01 дүгээр тогтоолоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг баталсан. Үүний дагуу улсын хэмжээнд нийт таван хөтөлбөр хэрэгжихээс гурав нь нийслэлд хэрэгжих юм. Тодруулбал, Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах, Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд Малчдыг малжуулах […]

FEATURED

ЭМЯ: Шинээр 1.128 хүнээс халдвар илэрч, 4 хүн нас барлаа

2021-05-05

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1,128 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 41,524 болж байгаа. 1,128 тохиолдлын дөрөв нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол 1,042 нь Улаанбаатар хотод 82 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 1,308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25,641 боллоо. […]

FEATURED

БАЯНХОНГОР. Зэвсэгт хүчний алба хаагчид малчдад ӨВС, ТЭЖЭЭЛ хүргэв

2021-05-05

Зэвсэгт хүчний алба хаагчид цаг агаарын хүндрэлийн улмаас авто зам, даваа хаагдаж, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг авахад хүндрэлтэй байсан зарим аймгийн сумдын иргэдэд тусламж хүргэв. Тухайлбал, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн томилгоот бүрэлдэхүүн орон нутгийн Онцгой байдлын газартай хамтран Баянхонгор аймгийн Гурванбулаг, Бууцагаан, Заг, Жаргалант, Баянбулаг сум руу зам, гарц гаргаж, малчдад эрүүл […]

FEATURED

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан “ГАРЫН АВЛАГА”-ыг хүргүүлжээ

2021-05-05

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн […]

FEATURED

БАЙРШИЛ: Өнөөдөр ВАКЦИН хийх цэгүүд

2021-05-05

Өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод 116 цэгт 302 багийн 2346 эмч, ажилтан ажиллаж, 75149 иргэнийг дархлаажуулна. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

FEATURED

ЭЕШ-ын цахим бүртгэл ӨНӨӨДӨР хаагдана

2021-05-05

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл хоёрдугаар сарын 25-нд орон даяар зэрэг эхэлсэн. Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж буй бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусах гэж байгаа тул Ерөнхий боловролын сургуулийг энэ онд төгсөгчид болон өмнөх оны төгсөгчид амжиж бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол […]