Бороо, цас, үерийн усыг хуримтлуулах хөв байгууллаа
Уур амьсгалын өөрчлөлтийн болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүдэн газрын доорх болон гадаргын усны нөөц хомсдох, бохирдох явдал нэмэгдэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт явуулсан усны тоо бүртгэлээр 48 гол горхиноос нэг, 120 булаг шандаас ес, 14 рашаан уснаас хоёр, найман нуур цөөрмөөс нэг нь ширгэж үгүй болсон байна. Жилд дунджаар 9000 гаруй гүний худгаас […]

Халамжит гэргий, үлгэр жишээ мөрдөстэй ээж М.Мөнхшүр
Гэмт хэрэг, зөрчил тойрсон элдэв асуудлыг олон нийтэд мэдээлдэг мөрдөстэй хөөрхөн бүсгүйг та бид хэдийн таних болсон билээ. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр. Уншигчид түүнийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс бэлтгэн МҮОНТ-ээр хүргэдэг “Амрыг эрье” хөтөлбөр, “Монгол HD”телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрийн “Сэрэмжлүүлэг” булангийн хөтлөгч гэдгээр нь андахгүй. Төрийн хатуу чанга […]

“Мөсөнд авиралт 2019” тэмцээн Орхоны хүрхрээнд болно
Байгаль орчин аялал жуулчлалын яам, “Монголия Экспедишнс энд турс” ХХК, Монголын уулчдын үндэсний холбоо, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо хамтран “KARAKORUM ICE FESTIVAL 2019” мөсөнд авиралтын 8 дахь удаагийн цомын аврага шалгаруулах тэмцээнийг 2019 оны 12 сарын 7, 8-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Орхоны хүрхрээнд зохион байгуулна. Тэмцээний зорилго: Уулын спортын төрөл болох мөсөнд […]

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа болох цэгүүд
Хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” арга хэмжээг нийслэл хотод энэ сарын 5-20-ны хооронд зохион байгуулах аж. Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа уг арга хэмжээний үеэр Мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой уламжлалт аргаар эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны цэгт бэлтгэсэн мах, малын […]

Төв талбайд “мөсөн хотхон” байгуулах уралдаан зарлагдлаа
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн А/1210 тоот Захирамжийн дагуу Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд “Бидний хот” сэдэвт мөсөн хотхон байгуулах уралдаан зарлалаа. Уралдаанд Монгол Улсын иргэншилтэй иргэдээс бүрдсэн мэргэжлийн уран бүтээлчдийн багууд болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Элчин сайдын яамдууд төсөл боловсруулан оролцох боломжтой. […]

Тэргэнцэртэй иргэд зориулалтын АВТОБУСТАЙ боллоо
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан өчигдөр Зам, тээврийн хөгжлийн яам тэргэнцэртэй хүнд зориулан тусгайлан тоноглосон бага оврын автобусыг Хөгжлийн бэрхшэлтэй хүний ерөнхий газарт хүлээлгэн өгчээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Д.Ганболд“Монголд анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр […]

МОСКВА: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бизнес форумд үг хэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 12 дугаар сарын 4-ний өдөр Москва хотноо зохион байгуулагдсан ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэлж “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн […]

ОХУ: Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 12 баримт бичигт үзэглэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев нар Москва хотноо өчигдөр үдээс хойш уулзаж хэлэлцээ хийсэн билээ. Үүний дараа хоёр тал 12 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Үүнд: 1. “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ОХУ-ын […]

БЭЭЖИН: Гэрэл зурагчин Г.Ган-Өлзийн “Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн дэлгэгдэв
Гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орон” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотод нээлтээ хийлээ. Энэ нь түүний гадаадад гаргаж буй гурав дахь удаагийн үзэсгэлэн юм байна. “Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн нь 40 зургаас бүрдэж байгаа хэдий ч дөрвөн улирлын өнгө хийгээд Монгол түмний эрт эдүгээгээс энэ цагийн бүхий л төрхийг давтагдашгүй содон […]
