Алдарт бөх Саид Моллаи иргэншлээ сольж, Монгол Улын тамирчин боллоо
Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саид Моллаи иргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ. Тэрбээр 81 кг-ын жинд барилддаг бөгөөд энэ жил 27 настай. Түүний эхний тэмцээн энэ сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндоа хотод болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бүртгүүлсэн байна. […]

СЭРЭМЖИЛ: Орон сууцны орцны шат цөмөрч, хүн гэмтэв!
Мөн орон сууцны орцны шат цөмөрч хүн даруулсан тохиолдол Дархан-Уул аймагт гарчээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 207 дугаар байрны дөрөвдүгээр орцны нэгдүгээр давхарт шатны марш доош цөмөрч нэг хүн дарагдсан тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид хүлээн авсан байна. Дуудлагын дагуу очиход тус байрны оршин суугч 34 настай […]

ТАНИЛЦ: Үхрийн мах, гурил, хүнсний ногооны дундаж үнэ…
Нийслэлийн статистикийн газраас өнгөрсөн долоо хоногийн мах ногооны үнийн дүн мэдээлэл гаргасныг хүргэж байна. МАХНЫ ДУНДАЖ ҮНЭ: 2019 оны арваннэгдүгээр сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7508 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10084 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 191 төгрөгөөр (1.9%) […]

Төрийн соёрхолт Д.Болд, “Vandebo”-той хоршино
Орчин цагийн залуусын төлөөлөл “Vandebo” хамтлагийнхан Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой хамтран шинэ дуугаа гаргахаар зэхжээ. Тэд “Чамд сонсогдож байна уу” хэмээх шинэ уран бүтээлээ ирэх долоо хоногт цацах гэнэ. Уг дууны үгийг Д.Болд зохиосон бол аяыг “Vandebo” хамтлагийнхан зохиосноороо онцлог болжээ. Тун удахгүй цацагдах, сонирхолтой хоршлыг харах л үлдлээ.

Борлуулагч, тээвэрлэгч нарын ажлын хөлсийг цаг тухайд нь олгохыг үүрэгдэв!
Монгол Улсын Ерѳнхий сайдын зѳвлѳх Л.Алтангэрэл, хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй баг “Таван толгой түлш” ХХК-ний үйлдвэр дээр ажиллав. Борлуулалтын 398 цэгт карт тараагдаж худалдан авалт хийж байгаа бөгөөд үүнээс 190 гаруй цэг картаар гүйлгээ хийгдэж байгаа судалгаа гарсан байна. Үүнээс үүдэж борлуулагч нартай тооцоо нийлэхгүй […]

БУГА олноор үрждэг Дээндийн нурууг тусгай хамгаалалтад авна
Баянзүрх дүүргийн Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намгархаг 103 га газар болон Дээндийн нурууны ховор амьтан, ургамлын баялаг нөөцтэй 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулсан юм. Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай газар 3, […]

“Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор ХДХВ, ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэв
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тгэвэл манай улс энхүү өдрийг “Өөрчлөлтийг […]

Дуучин Ц.Сарнай нөхөртөө ДОНОР болжээ
Урлагт өөрсдийн том орон зайг дархалж чадсан гэр бүлийн уран бүтээлчид цөөнгүй. Эдгээрийн нэг бол яах аргагүй Хөгжимчин Б.Чинбатын гэр бүл юм. Хүний амьдрал баяр, гунигтай тохиол ээлжлэн сүлэлддэг. “Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат /2019.11.27/ БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болжээ. ~Дуучин Ц.Сарнай нөхөртөө ДОНОР болжээ~ Тэрбээр элэгний […]

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зохицуулах ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ гаргана
НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухай хэлэлцлээ. Танилцуулгыг нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг хийв. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2013-2019 онд Улаанбаатар хотод 1848 айлын газрыг чөлөөлж, 7227 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Үүнээс 1429 айл гэр хорооллоос орон […]
