ДАРХЛАА ДЭМЖИХ НЭМЭЛТ III ТУНГИЙН ВАКЦИНД ХАМРАГДАЖ БАЙНА
Улсын онцгой комиссоос Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1 сарын аян зарласан. Уг аяны хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ажилчдаа нэгдсэн байдлаар дархлаа сэргээх нэмэлт III тунгийн вакцинд хамруулах ажлыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвтэй хамтран зохион байгуулж байна.

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ДУНД СУРГУУЛИУДАД НОМ ХАНДИВЛАЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит ерөнхий боловсролын I болон II дугаар дунд сургуульд 2021 оны 12 дугаар сарын нэгний өдөр оюуны хөрөнгө оруулалт хийж, ном хандивлалаа. Салбарын Захиргааны хэлтсийн дарга Д.Насанжаргал, ахлах мэргэжилтэн Б.Баттөр, Орон нутаг, олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Итгэлбаяр нар хамт олноо төлөөлж, шинжлэх ухаан, танин […]

“Цусаа бэлэглэе” аяныг эхлүүллээ
Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 81 дэх удаагийн арга хэмжээг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэе” сайн үйлсийн аяныг өнөөдрөөс эхлүүлж, НЗДТГ-ын спорт заал, НҮНТ-ийн Дүнжингарав салбарт тус […]

Хүнд суртал, чирэгдлийг арилгах тухай саналыг 1800-1200 дугаарт авч эхэллээ
Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/-ийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын ачаалал хэр байна, […]

Бодис, давсны нөөц хангалттай байна
Цастай зэрэгцэн нийслэлчүүдийн хувьд замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газрынхан үүрээс эхлэн хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис болон давс цацаж эхэлжээ. Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацаж буй юм. Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлжээ. Өнгөрсөн […]

Даатгалын компаниудыг төрд авахыг эсэргүүцлээ
Даатгалын компанийн төлөөллүүд Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан болон бусад нэр бүхий гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн /2021.10.27/ барьсан. Үүнийг эсэргүүцэж, Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо хамтран байр сууриа илэрхийлэв. Тэдний […]

Энэ жил 50.000 гаруй суралцагч төгсжээ
## МСҮТ, Их, дээд сургууль, коллежийг 50.000 гаруй суралцагч төгсжээ 2020/2021 оны хичээлийн жилд бүх шатны сургуулийг нийт 130.7 мянган суралцагч төгссөнөөс ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийг 79.8 мянган сурагч төгссөн байна. Харин их, дээд сургууль, коллежийг 31.2 мянган оюутан төгссөн нь өмнөх оны хичээлийн жилээс 3.1 мянга (11.1%)-аар өссөн бол техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын […]

ЗГ: 11 сарын 1 – ээс эхлэн соёл урлаг, спортын үйл ажиллагааг нээнэ
Арваннэгдүгээр сарын 1-н буюу өнөөдрөөс эхлэн урлаг соёл, спортын арга хэмжээг нээхээр болсон талаар Засгийн газраас мэдээлсэн. Ингэхдээ танхимын үзэгчдийн дүүргэлт 50 хувьтай байх ёстой юм. Дээрх шийдвэрийг аравдугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Түүнчлэн ААН-үүдтэй хийх хариуцлагын гэрээг шинэчилж, дөрвөн төрлийн буюу улаан, улбар шар, шар, ногоон түвшний зэрэглэлийн журмыг шинэчлэхээр болсон […]
