Өнөөдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй!
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Холбогдох хууль тогтоомж, стандартын биелэлт, тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах чиглэлээр худалдаа, үйлчилгээний газруудад хийсэн аттестатчиллын шалгалтын мөрөөр гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг […]

Өнөөдрийн хуанли
Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна. МУИС-ИЙН НОМЫН САН 08:30 цагт: “Монгол наадгай аян”-ны хүрээнд “Дэлхийд данслагдсан Монгол өв: Монгол наадгайн соёл” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана. Утас: 88008781 “БЛЮ СКАЙ” 09:00 цагт: Татварын ерөнхий газар, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний KPMG компанийн хамтран […]

Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн, цас орохгүй
Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: 16, 17-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул хальтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга […]

Хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын жагсаалтаас Улаанбаатар хот гарлаа
Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын нэгд багтаж байсан Улаанбаатар хот энэ онд тус жагсаалтаас хасагдлаа. Монголын нийслэл удаан хугацааны турш тус жагсаалтад багтаж байсан бол байдал ийн өөрчлөгджээ. Greenpeace, AirVisual-ийн мэдээллийн дагуу дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 30 хотын 22-ыг Энэтхэг улсын хотууд эзлэх болжээ. Харин агаарын чанарын үзүүлэлтээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар нь Япон […]

Үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальци
Олон зуун мянган жилийн түүхтэй манай нүүдэлчин өвөг дээдэс хийгээд эртний хятадын уламжлалт анагаах ухаанд ясны шөлийг хий ядаргаа тайлах, тамир тэнхээ оруулах, аливаа өвчнийг эдгээх зорилгоор тан, эмийн ургамалтай хослуулан хэрэглэдэг байжээ. Мах их иддэг хэрнээ манайхан ер нь ясыг нь ашигладаг хүн тун цөөхөн юм шиг. Манайхан бол тоодоггүй. Үхрийн булууны яс гадаадын […]

Цэвэрлэсэн төмс гутлынхаа урд хэсэгт хийгээд хонуулаад үзээрэй
Сэтгэлдээ таарсан гоё гутал автал хөл барьж, холгож зовоох асуудал хүн бүрт тулгардаг билээ. Тэгвэл танд гар доорх энгийн зүйлсээр хэрхэн гутлаа хэвшүүлж сунгах болон хөлөө гэмтэхээс сэргийлэх аргуудыг танилцуулж байна. Хөл холгох, гутал барих асуудлаас хялбархан салцгаая! 1Шархны лент Шинэхэн авсан гоёмсог өндөр өсгийт тань хөл холгож зовоогоод байгаа бол та яг тэр холгож […]

Болор-Уянга хэзээд хэн байснаа мэддэг…
Гэр бүл гэдэг хувь хүнд үнэлж барамгүй үнэ цэнэ нь байдаг. Тийм ч учраас олонх хүмүүс хар багын хүсэл мөрөөдлөө хань ижил, үр хүүхдийнхээ төлөө зольж орхидог. Тэгвэл энэ тодорхойлолтод хамруулж болохуйц уран бүтээлч бол дуучин Э.Болор-Уянга юм. Арабд нам гүм амьдарч байгаад ирсэн тэрээр гэр бүлийн амьдралдаа цэг тавьсан ч уран бүтээлдээ эргэн иржээ. […]

Таны хүүхдэд ЭЕРЭГ хүмүүжил олгох сонгодог бүтээлээс…
Хөг эгшгээр бяцхан хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийг баясгаж, эерэг хүмүүжил олгоорой. Ингэхэд тань хамгийн тохиромжтой, хөгжилтэй хөнгөн, зэрэг олон хэв маягийг илэрхийлэх шилдэг 5 сонгодог бүтээлийг санал болгож байна. Людвиг ван Битховен — 5-р Симфони (C Minor, op. 67) Энэхүү бүтээл бол хамгийн чухал, хамгийн хялбар таньдаг болж болох сор бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн. Уг […]

Баян хүмүүс яагаад, ажиллахаа больчихож болдоггүй юм бол…
Баян хүмүүс яагаад ажиллахаа больчхож болдоггүй юм бол? Баячууд мөнгө, өрсөлдөөнд тэгтлээ татагддаг юм болов уу? Аль эсвэл зүгээр л бусдаас илүү чухалд тавигдах дуртай юу… АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвших хүнээ сонгох мэтгэлцээний үеэр сенатч Берни Сандерс “Тэрбумтангууд гэж байх ёсгүй” хэмээн хэлж, олны анхаарлыг татсан. Түүний хэлснээр Америкт баян ядуугийн ялгаа […]
