Манай энхийг сахиулагчдын сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилт ОНЦ
Манай Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-ын нийслэл Жуба хотноо энэ сарын 2-нд болсон “Данкон” маршийн тэмцээнд 28 орны 280 тамирчнаас хол тасархай түрүүлж бахдам амжилт гаргаад байна. Тодруулбал, эхний гурван байрыг эрэгтэйчүүдийн төрөлд хамгаалалтын ротын ахлагч М.Сауржан, Н.Бямбацогт, мотобуудлагын ротын дэд ахлагч Б.Ананд нар эзэлжээ. Дөрөвдүгээр байрт Энэтхэг тамирчин орсон ч удаах 5-12 дугаар байрыг дан […]

МУГЖ Т.Ариунаагийн тоглолт руу автобус ҮНЭГҮЙ явна
Монголын Рок поп урлагт өөрийн хөдөлмөр зүтгэлийг зориулсан “Гал шиг Ариунаа” өнөөдөр буюу 2019-11-08-ний өдөр тоглолтоо толилуулах гэж буй. Тэрээр “Тэнгэр шиг бай” хэмээх нэрийн дор үзэгч олонтойгоо чин сэтгэлээ хуваалцах ажээ. МУГЖ Т.Ариунаа хэлэхдээ, “Т.Ариунаатайгаа хаана ч цуг байдаг цахим найзуудынхаа амар амгаланг эрье “Тэнгэр шиг бай” тоглолтоороо та бүхэнтэйгээ уулзахад хэдхэн цаг үлдлээ. […]

Монгол Улсаас Шанхай хотод Ерөнхий консулын газар нээв
Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газрын нээлтийн ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Жөү Ли Мин болон Шанхай хотод суугаа Люксембургийн Ерөнхий консул бөгөөд Шанхай хот дах консулын газруудын ахлагч […]

“Нэг хот-Нэг стандарт” анхдугаар зөвлөгөөнийг Хотын дарга санаачилжээ
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдах гэж байна. Уг зөвлөгөөн хоёр өдөр болох бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 12-нд дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, 14–ний өдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцох юм. “Нэг хот-Нэг стандарт” зөвөлгөөнөөр салбарын удирдлага, албан тушаалтнууд “Нэг хот-Нэг стандарт”, […]

Жирэмсэн эхчүүд эмнэлгийг үйлчигээг чирэгдэлгүй авдаг боллоо
“Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний журам”-ыг хэрэгжүүлэн ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд үүрэг болгосон юм. Энэ дагуу НЭМГ-ын ажлын хэсэг нийслэлийн найман дүүрэгт хяналт, үнэлгээ хийсэн бөгөөд Эрүүл мэндийн төвийн удирдлага, үйлчлүүлэгч болон эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Дүүргийн […]

Эвдэрсэн гол болон туслах замуудыг засварлажээ
Их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас эвдэрсэн гол болон туслах гудамж, замуудыг засварлах ажлын хүрээнд Чингэлтэй дүүрэг, ~Эвдэрсэн гол болон туслах замуудыг засварлажээ~ Лааганы гудамжны 0.5 км авто замын засвар шинэчлэлтийн ажлыг 2019 оны есдүгээр сарын 26-ны өдөр эхэлж, гэрээт хугацаанд буюу 10 дугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгаж байнгын ашиглалтад оруулаад байна.

Өөртөө их цэвэрлэгээ хийж, аз жаргалыг чинь сорж байгаа зүйлсээс салаарай
Заримдаа юу болж байгаагаа бага зэрэг ажиглах түр завсарлага хэрэгтэй. Асар их мэдээлэл, технологи, интернэт, олон хүн, мөн хоол хүнс, хувцасны сонголт бидэнд байна. Түүнийгээ дагаад бидэнд сонголтоо зөв хийх нь чухал болж байгаа. Мөн хэрэггүй олон зүйлдээ баяртай гэж хэлэн их цэвэрлэгээ хийх цаг болжээ. Өөрийгөө бие махбодийн талаас ч, сэтгэл зүйн талаас ч […]

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Ховдын өмнөд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр их цас орно. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 8-9-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, халтиргаа […]

ТАНИЛЦ: “TikTok”-ийн үүсгэн байгуулагч Хятадын тэрбумтан
“ТикТок” хэмээх хэгжилтэй аппликейшн ашиглаж үзээгүй хүн бараг үгүй биз ээ. “ByteDance” компанийн үүсгэн байгуулагч 35 настай Зжанг Иминь нь “TikTok” аппликейшныг зохион бүтээсэн ажээ. Тэрбээр 16.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд Хятад улсдаа бэл бэнчингээрээ 9 дүгээр байранд жагсаж байна. Зжанг нь дэлхий нийтийн хэрэглээнд хүчтэй нэвтэрсэн “TikTok” аппликейшныг үүсгэсэн “ByteDance” компанийн 24 хувийг эзэмшдэг […]
