САЙН МЭДЭЭ: Архангайн номын сан “Эко танхим”-тай болов
БСУШУЯ-ны найман сая төгрөгийн санхүүжилтээр Архангай аймгийн нийтийн номын санг эко уншлагын танхимтай болгожээ. Номын санд “Их мэдэх танхим”, “Гэр бүлийн танхим” гээд тодорхой бүлэгт чиглэсэн ном уншлагын танхим байдаг бол өдгөө “Эко танхим” нэмэгджээ. Энэ танхимд ороход туулай, яст мэлхий, загас сонирхсон цэцэрлэгийн хүүхдүүд, ховордсон ургамлын хатаамлыг нухацтай ажиглах ахлах ангийнхан, насаараа номонд дурлаж, […]

“Амгалан” амаржих газар улсын хэмжээнд сургалт эрхлэх байгууллага боллоо
НЭМГ-ын харьяа нийслэлийн Амгалан амаржих газар эх барих, эмэгтэйчүүдийн үндсэн мэргэшил (резидент)-ээр 2018 онд сургалт эрхлэх байгууллага болсон билээ. Энэ хүрээнд аравдугаар сарын 29-ний өдөр “Сургалт эрхлэх байгууллага”-ын гэрчилгээг хүлээн авч, үйл ажиллагааныхаа нээлтийг албан ёсоор зохион байгууллаа. Тус арга хэмжээнд НЭМГ-ын Захиргаа, төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Баянжаргал, Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, […]

Монгол-Буриад уран бүтээлчдийн хамтарсан НҮҮДЭЛЧИН үзэсгэлэн нээгдэнэ
ОХУ-ын Урчуудын холбооны Буриадын салбарын тэргүүн Болсобоев Евгений Анатольевич, ОХУ-ын Гавьяат, Буриад Улсын Ардын зураач Шонхоров Чингиз Бадмаевич, Буриад Улсын Гавьяат зураач, ОХУ-ийн Төрийн шагналт Базаров Баясхалан Цыпылов нарын уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр тус галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна. Дэлхийн олон оронд өөрсдийн бүтээлийн үзэсгэлэнг толилуулж, Буриадын дүрслэх урлагийн томоохон […]

Олимпийн бэлгэдэл БАМБАР Япон орноор тойрон аялана
“Токио-2020” олимпийн зохион байгуулах хорооноос тус олимпийн бамбарын аяллын тухай мэдээллийг тараажээ. Грекийн Олимпияд бамбар ноцоох үйл ажиллагаа 2020 оны гуравдугаар сарын 12-нд болж, долоо хоногийн хугацаанд Грекийн нутагт аялах аж. Улмаар гуравдугаар сарын 19-нд Афины “Panathenaic” цэнгэлдэх хүрээлэнд олимпийн бамбарыг Японы талд шилжүүлэн өгөх юм байна. Олимпийн бамбарыг “TOKYO 2020 Go” нэртэй тусгай онгоцоор […]

Торгон мэдрэмж, тансаг хийцийг Топ Э.Одгэрэл мэдрүүлнэ
Топ модель Э.Одгэрэл Италийн “INCANTO” брэндийн албан ёсны нүүр царай болжээ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, өөртөө итгэх итгэл, дур булаам байдлыг улам нэмэгдүүлэх зорилготой “INCANTO” брэнд нь Топ модель, үзэсгэлэнт Э.Одгэрэл-тэй хамтарсан зураг авалтын нэгдүгээр хэсгийг толилууллаа. Зураг авалт нь нисэх онгоцонд явагдсан байна. Бүсгүй хүн амьдралын аяллыг хайрт гэр бүл, дотнын найз нөхөдтэйгөө туулдгийн […]

Супер “ОД” Алла Пугачева арван жилийн дараа тоглоно
Оросын эстрадын урлагийн супер “ОД” Алла Пугачева 10 жилийн завсарлага авч байгаагаа Минск хотноо болсон тоглолтынхоо үеэр мэдэгджээ. “Янз бүрийн тоглолтод дуулах урилга ирдэг, хаана, ямар тоглолт болохыг би таашгүй. Зарим нэг урилгад зөвшөөрөх байх. Үүнээс өөр зүйл хийхгүй. Тэгэхээр намайг хүлээж байгаарай. Бие даасан тоглолтоо хийнэ гэвэл, 80 насандаа магадгүй юм” хэмээн Алла ярьжээ. […]

Нийслэл хотод түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно
Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хэрэгжиж байгаа билээ. Уг шийдвэрийн хэрэгжилтэнд нийслэлийн Цагдаагийн газраас 36 өндөрлөг цэгүүдэд болон шалган нэвтрүүлэх товчоонд хяналт тавьж ажиллаж байна. Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг […]

ЗУРХАЙ: Үс шинээр үргээх, засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 05. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын билгийн тооллын 9. Ангараг гараг. Тооно одтой, долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Төмөр Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 17 цаг 33 […]

Монголын эмэгтэй сагсчид “Токио” хотыг зорино
Сагсан бөмбөгийн 3Ч3 төрөлд “Токио-2020” олимпийн эрх авсан орнуудыг зарлажээ. Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчид чансаагаараа олимпийн эрхийн болзол хангаад байсан. Тэгвэл Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх эрхээ албан ёсоор авч, Монголын багийн спортын түүхэнд анх удаа олимпийн эрх хүртэж байгаа юм. Эмэгтэй сагсан бөмбөгийн багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нар оролцохоор […]
