Өмнийн говийн бүсэд цахилгаан станц барих тухай Үндэсний компаниудын төсөлтэй танилцав
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд УИХ, ЗГ-аас 2010-2018 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх баримт бичиг” , “Таван толгойн цахилгаан станц барих” төсөл зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичиг […]

Замын хөдөлгөөний зөрчил мэдээлэх үйлчилгээ шинээр нэмэгдлээ
Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд тээврийн хэрэглэсээр зорчиход олон зөрчлүүд гардаг. Тухайн зөрчил бүхнийг замын цагдаа нар минь олж илрүүлэн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Тийм учраас иргэд бид зөрчил гаргасан жолоочийг баримтжуулан мэдээлэх боломжтой боллоо. #SmartCar #ШинэҮйлчилгээ #ИргэнЦагдаа Энд дарж орно уу

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 264 дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээлээ
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 150 хүүхдийн хүчин чадал 264 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ. Уг цэцэрлэгийг улсын төсвөөр “Глобал Пост” ХХК гүйцэтгэсэн бөгөөд зургаан бүлэгт 240 хүүхэд, 30 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд УИХ-н гишүүн, Засгийн газрын гишүүн, УУХҮЯ-ны сайд Д.Сумъябазарын зөвлөх Ц.Одбаяр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын […]

Тамхинд та бүр мөсөн баяртай гэж хэлэхэд бэлэн үү ?
Тамхи нь байгалаасаа донтуулагч үйлчилгээтэй. Бүсгүйчүүд бид тамхиа хаяж чаддаггүй хирнээ, жингээ хаяхын мөрөөсөл болцгоодог. Мэдээж тамхи илүүдэл жингээс ч илүү хор уршигтай. Хамгийн наад зах нь, энэ мэдээллийг нээж унших гэж байгаа бол чамд баяр хүргэе! Тамхиа хаях талаар санаа зовниж байна аа гэдэг нь, урт биет “хорон найз”-д бүрэн дүүрэн автчихаагүй байна гэсэн […]

Монгол улс задгай сансарт БӨМБӨЛӨГ хөөргөсөн анхны улс боллоо
Нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв /МАРСА/-ийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ивээл дор “Улаанбаатар 380-Сансар өөд” арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, нийслэлийнхээ төв талбайгаас сансрын бөмбөлгийг 38 мянган метрт хөөргөв. Ингэснээр Монгол Улс нь задгай сансарт бөмбөлөг хөөргөсөн дэлхийн анхны улс боллоо. Хоорондоо 30 […]

Нүүрсийг чингэлэгт тээвэрлэх ажил явагдаж байна
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоолын дагуу нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хаднаас Гашуунсухайт-Ганц мод боомт гэсэн чиглэлээр зохион байгуулж байна. Нүүрсийг Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд шилжүүлэн ачих үйл ажиллагаанаас шалтгаалан багагүй хэмжээний хорогдол, зардал гарч, байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байдаг. Засгийн газрын […]

Засаг дарга асан Ц.Баасанжавд “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” гардуулав
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд нийслэлийн ИТХ-аас Хүндэтгэлийн хуралдаанаа хуралдуулж, Улаанбаатар хотын үе үеийн удирдлага оролцов. Мөн нийслэлийн эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой үр дүнтэй төсөл, хөтөлбөр буй Дэлхийн банк, КОЙКА-Монгол, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг олон улсын байгууллагын зочид, төлөөлөгчид урилгаар оролцлоо. Хүндэтгэлийн хуралдааныг нээж нийслэлийн […]

Хууль бусаар идлэг шонхор, ногтруу шувуудыг тээвэрлэж байв!
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт”-ийн авто тээвэр шалган бүртгэх хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид 2019 оны 10 дугаар сарын 28-ны орой 04-34 УНЦ улсын дугаартай, тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг зогсоож ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд иргэн Б нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр барьсан 2 бодгаль идлэг шонхор шувуу, 3 […]

“Харанга” хамтлагийн Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нар ГАВЬЯАТ боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.10.29/ зарлиг гаргаж, “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэнг Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, тус хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийг Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагналаа. Тэдний шагналыг дөнгөж сая Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд гардуулж өглөө. Монголын рок хөгжмийн суурийг тавьсан “Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо хийгээд удаагүй байгаа юм. Тэртээ 1989 онд […]
