Налайхын зам тун удахгүй нээгдэнэ
Налайх чиглэлийн 20.9 км замын хөдөлгөөнийг Нийслэлийн 380 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-ний өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр орой уг замын ажлын явцыг шалган ажиллалаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Хөрсөн дээр цочир хүйтэрч, өглөө оройдоо ажиллахад багахан хүндрэл учирч байна. Гэсэн хэдий ч бид хугацаандаа […]

Төв аймаг Архуст сумын цахилгаан эрчим хүчний шугам шинэчлэгдэнэ
Төв аймгийн Архуст сумын Нарстын хоёрдугаар багийн ахуйн нэгж, айл өрхүүдийг эрчим хүчээр хангадаг цахилгаан дамжуулах шугамыг сольж, хангамжийг сайжруулан шинэчлэх ажлыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК энэ сарын 22-ны өдрөөс эхлүүллээ. Шинэчлэлийн ажлын хүрээнд 0.4 киловольтын нийт 7.5 км агаарын шугамын АС маркийн утсыг эрчим хүчний алдагдал багатай бүрээстэй дамжуулагч утсаар, 193 модон тулгуурыг […]

Шахмал түлшний асуудлаар бүх нийтийн сонсгол зохион байгуулна
Нийслэлийн ИТХ-аас Засгийн газрын 62 дугаар тогтоол, тэр дундаа сайжруулсан шахмал түлшний асуудлаар ирэх сарын 4-ний өдөр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажээ. “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэд, шинжээч, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудыг урьдчилан бүртгэх юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70119921 дугаар утсанд холбогдож авах боломжтой. […]

Хууль бусаар 4640 ш тоглоомтой чихэр нэвтрүүлэхийг завдав
Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 14-ны өдөр иргэн З нь БНХАУ-аас 43 хайрцаг 4640 ширхэг тоглоомтой чихэр гэх бүтээгдэхүүнийг экспортлох, импортлоход тавигдах шаардлагыг зөрчин, гарал үүслийн гэрчилгээгүй, холбогдох баримт бичгийн бүрдэлгүй бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид илрүүлэн саатуулаад байна.

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Иргэд та бүхэн өнөөдөр 08:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын […]

Улаанбаатар-Налайхын чиглэлд байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт автобус явуулна
Налайхын шинэ замын хөдөлгөөнийг энэ сарын 29-нд буюу Нийслэлийн 380 жилийн ойн өдрөөр нээхээр төлөвлөн, чанар стандартын горим алдагдуулахгүйгээр хоёр ээлжээр ажиллаж байгаа билээ. Тэгвэл замын нээлтийн өдрөөр Улаанбаатар-Налайхын чиглэлд анх удаагаа байгалийн шингэрүүлсэн хийн /CNG/ хөдөлгүүрт 45 хүний суудалтай том оврын зургаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар болжээ. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 […]

“Хөөндий” брэнд гутал үйлдвэрлэгчдийн анхдугаар уралдааны тэргүүн байр эзлэв
Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын чадварлаг боловсон хүчнийг нээн илрүүлэх, мэргэжлийн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, солилцох, салбарын боловсон хүчний үнэлэмжийг дээшлүүлэх, олон улсын тэмцээнд оролцуулах зорилгоор ажил мэргэжлийн ур чадварын аварга шалгарах уралдааныг 10 дугаар сарын 20 өдөр ДМ шүүс ХХК-ийн гутлын үйлдвэрийн байранд зохион байгуулагдсан байна. Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын гутал үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур […]

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хориглолоо
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатайгаар хориглолоо. Хар шороо нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан бөгөөд хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд зориулж 1998 оноос эхлэн Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс жил бүр 3000-4000м3 хар […]

Мэдээлэх журмын хэрэгжилттэй холбогдуулан парламентын сэтгүүлчидтэй уулзав
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдөр (2019.10.22) УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмын хэрэгжилттэй холбогдуулан парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчидтэй уулзалт хийв. Эхлээд Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар Улсын Их Хурлын даргын 2014 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 145 тоот […]
