FEATURED

Цэрэг татлага энэ сарын 18-20-ны өдөр явагдана

2019-10-16

“Цэргийн зарлан дуудах мэдэгдэл”-ийг хугацаат цэргийн албанд татагдах иргэдийн 96.1 хувьд хүргүүлээд байна. Дүүргүүдийн Цэрэг татлагын товчоод хугацаат цэргийн албанд татагдах иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг зохион байгуулахын зэрэгцээ цэрэг татлагад хамрагдаж буй залууст нэг цэгийн үйлчилгээг хүргэх бэлтгэл ажил хангагджээ. Дараах байранд цэргийн жинхэнэ албаны татлагыг явуулна. Баянгол дүрэг […]

FEATURED

“Эрос” хатагтайн урлагт зүтгсэн он жилүүдийн дурдатгал тун удахгүй…

Монголын рок попын ертөнцөд өөрийн хөдөлмөр зүтгэл, өнгө төрх, авьяас чадвараар том орон зайг бий болгосон эрхэм хатагтай бол МУГЖ, Поп дива, НҮБ-ын хүүхдийн элч, Эрос дуучин Т.Ариунаа юм. Урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн он жилүүдэд түүний амьдралд баяр гуниг ээлжлэн байсан ч дуунд дуртай ард түмэн, мэргэжил нэгт ахан дүүсийнхээ сэтгэлийн дэмээр өнөөдрийн Ариунаа дахин […]

FEATURED

Хэзээ ч мууддаггүй хүнсний бүтээгдэхүүн бол ЗӨГИЙН БАЛ

Хэзээ ч мууддаггүй хүнсний бүтээгдэхүүн бол зөгийн бал юм. 200 магадгүй бүр 2000 жил хадгалагдсан зөгийн балыг амсахад амт чанар нь яг хэвээр байдаг аж. Учир нь зөгий нь цэцгээс цуглуулсан балыг биедээ шилжүүлэн ферментжүүлж задлан үүрэндээ хадгалдаг. Зөгийн үүр нь 35℃ температуртай байдаг бөгөөд ажилчин зөгийнүүд үүрэн доторх агаарыг үргэлж сольж цэвэршүүлж байдаг тул […]

FEATURED

Ширэнгэн ойд төөрч 17 хоносны эцэст аврагджээ

2019-10-16

Хавай дахь ширэнгэн ой руу явган аяллаар явсан йогийн багш, физик эмчилгээний эмч Amanda Eller хэмээх 35 настай энэ бүсгүй буцах замаа ололгүй төөрч орхижээ. Тэрээр азгүй байдлаа дордуулж 6 метрийн өндөр хавцлаас хөл алдан унаж хөлөө хугалж бас үерийн усанд гутлаа урсгаж орхижээ. Бүсгүй амьд тэсэж үлдэхийг аль чадахаараа хичээж уух усгүй хүнд нөхцөлд […]

FEATURED

НӨАТ: Энэ ням гарагт 80 саяын азтан тодорно

2019-10-16

НӨАТ-ын урамшууллын 2019 оны 10 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 10-р сарын 20-ны ням гарагт 18.40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 09 дүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн […]

FEATURED

Хятад иргэн их хэмжээний валют НУУН хил нэвтрэхийг завджээ!

2019-10-16

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны аравдугаар сарын 14-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч БНХАУ-ын иргэн C Y гар тээшиндээ их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. БНХАУ-ын иргэн C Y нь өнөөдрийн ханшаар нийт 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар […]

FEATURED

Гашуунсухайт боомтоор ӨМӨЗО руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019-10-16

“Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг энэ сарын 14-ний өдрөөс эхлүүлэх болсон. Энэ хүрээнд үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулж байна: Цагийн хуваарь: – Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 […]

FEATURED

Эрдэнэтийн гудамж, талбайн хаягжилтыг СТАНДАРТАД нийцүүлнэ

2019-10-16

Орхон аймаг нь гудамжны хаягжилт хангалтгүй гэсэн үнэлгээтэй байгаа. Тиймээс холбогдох байгууллагын зүгээс Эрдэнэт хотын гудамж, талбайг хаягжуулж, шаардлагатай хэсгийн нэршлийг өөрчлөн шинэчлэх ажлыг хийх үүрэг хүлээсэн байна. Хаягийн тэмдэглэгээнд тавигдах ерөнхий шаардлагын дагуу нэгдсэн хаягжуулалт хийх бөгөөд 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх юм байна. Аймгийн Хот байгуулалт, барилга, захиалагчийн албаны дарга Б.Мөнхдалай энэ талаар “Орхон […]

FEATURED

Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд 38000 метрт сансрын бөмбөлөг хөөргөнө

2019-10-16

Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “МАРСА” ТББ, НЗДТГ-тай хамтран Монгол Улсын ЕБС-ын дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарлалаа. Монгол Улсын ирээдүй болсон мянга мянган хүүхдийн сансар огторгуйн талаарх чөлөөт сэтгэлгээг түгээн, тэдний шинжлэх ухаанч, бүтээлч байдлыг дэмжин, хүсэл мөрөөдлийг нь бадраахад уралдааны гол зорилго оршино. Өргөн хүрээг […]