ЭЕШ-ын бүртгэл дуусахад найм хоног үлдлээ
БШУЯ элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгаж, долдугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй хүүхдүүд хэрэгтэй мэдээллээ ангийн багш болон Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдээс цахимаар болон утсаар лавлан www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар амжиж бүртгүүлээрэй гэдгийг дахин сануулъя. ~ЭЕШ-ын бүртгэл дуусахад найм хоног […]
QR код, ажлын үнэмлэхээ үзүүлэн, тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд замын хөдөлгөөнд оролцох QR код хэрхэн авах тухай дуудлага эзэлсэн байна. Улсын Онцгой комиссоос байгуулсан Ажлын хэсэг замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөл нь давтагдашгүй дугаар бүхий код /QR/ байна. Зөвшөөрөл авах хүсэлтээ [email protected] цахим хаягаар илгээнэ. Хүсэлтийн хамт […]
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 77 дугаар чуулганд оролцож байна
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 77 дугаар чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар хямралыг даван туулах нь” сэдвээр байр сууриа илэрхийлэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Ковид-19” цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтад […]
Рот, салааны захирагч нарын ЗӨВЛӨГӨӨН болно
Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын өгсөн үүргийн дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын рот /батарей/, салааны захирагч нарын зөвлөгөөн 4 дүгээр сарын 28-29-нд “Зөв төлөвшил, зөв хүмүүжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Зөвлөгөөн хоёр үе шаттай явагдах бөгөөд нэгдүгээр үе шатыг Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагууд дотооддоо заагдсан хөтөлбөрийн дагуу явуулж байгаа бол хоёрдугаар үе шат […]
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь болсон алтан мөрдэстнүүддээ “Монгол генералуудын өдөр“-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Улсад генерал хэмээх эрхэм цолыг олгож, хэрэглэж эхэлсээр өдгөө 77 дахь жилдээ энэхүү өдрийг бид угтаж байна. БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх генерал цол олгож эхэлсэн энэ өдрийг эх орныхоо халдашгүй дархан байдлын төлөө тангараг өргөн […]
Коронавируст халдварын 1171 тохиолдол илэрч, 9 хүн нас барлаа!
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр 1171 хүн “COVID-19”-өөр халдварласан нь батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1092 нь Улаанбаатар хотод, 72 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нэг хүн эмнэлгээс шалтгаалах халдвар авч, зургаан тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна. Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 33 608 болж байна. Сүүлийн 24 цагт 490 хүн […]
40,000 тун Спутник V вакцин дөрөвдүгээр сарын 30-нд ирнэ
Монгол Улс дөрөвдүгээр сарын 30-нд 40,000 тун Спутник V вакциныг татан авахаар болсныг Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн цахим хаягаар дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр “40 мянган тун Спутник V вакцин дөрөвдүгээр сарын 30-нд ачигдаж, Инчеоноор дамжин Монголд ирэхээр болж” хэмээн твиттер хаягтаа мэдээлсэн байна.
У.Хүрэлсүх: Нэг ухраад, хоёр урагшлах хүндхэн СОРИЛТ тулгарсан
Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Д.Мөнгөндалайд ярилцлага өгснийг нийтлэв. Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш та олон нийтийн өмнө бараггарсангүй. Ингэхэд та хаачсан юм бэ? -Би ажлаа хийгээд суурин байгаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа дүгнэж, хийх ажлаа төлөвлөх гээд өдөр тутмын ажлууд бас бишгүй л байна. -Таны цагийг хэмнэх үүднээс гол асуултуудаа шууд асуугаад […]
30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг зөөврийн ор ХАНДИВЛАВ
Өнөөдрийн байдлаар коронавирусын цар тахлаар манай улсад 31 мянга гаруй хүн өвдөж, 80 гаруй иргэнээ зуурдаар алдаад байна. Харамсалтай нь, нас барсан иргэдийн 20 хүртэлх хувь нь эмнэлгийн байр болон хэвтэн эмчлүүлэх орны хүртээмж муу байгаагаас гэрээр эмчлэгдэж байсан тухай ЭМЯ-аас мэдэгдсэн билээ. Нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Таван Богд Группийн хамт олон Улсын Онцгой […]