Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2021.04.22) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан. Засгийн газраас 2020 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн […]
ЧУУЛГАН: Гааль, НӨАТ-аас хөнгөлж, чөлөөлөх хуулийн төслийг баталлаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг батлав. Хуулийн төслүүдэд импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2022 оны […]
АНХААР: ВАКЦИНД хамрагдах иргэд рүү ЯРИХ хүртэл, цэгт очих шаардлагагүй
Нийслэлд дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс /2021-04-23/ эрчимжүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дархлаажуулалтын II тунд хамрагдах хугацаа өнгөрсөн иргэдийг бүрэн хамруулж дуусахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 9-нөөс хойш дархлаажуулалтын II тунд хамрагдах байсан иргэдийг гурван өдөрт багтаан хамруулж дуусах юм. Ингэхдээ Дөрөвдүгээр сарын 9, 10, 11-нд II тун хийлгэх байсан […]
Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцав
Элчин сайд Р.Болд Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акартай уулзаж, хоёр талын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Элчин сайд цэргийн чиглэлээр монгол оюутнуудыг тогтмол сургаж ирсэн Туркийн дэмжлэгт талархаж явдгаа илэрхийлэв. Эх сурвалж: Гадаад харилцааны яам
УОК хатуу хөл хориог тавдугаар сарын 7 хүртэл СУНГАХ санал гаргав
Улсын Онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр /2021-04-23/ боллоо. Хуралдаанаар хатуу хөл хорио буюу гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар энэ сарын 25-нд дуусах хатуу хөл хорионы дэглэмийг ирэх тавдугаар сарын 7 хүртэл сунгах санал гаргасан байна. УОК-ын саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг […]
Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц авахад дэмжлэг үзүүлж, 10 гэр цэцэрлэгт уг багцыг суурилуулна. БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон тус улсын “BGF Retail” ХХК нь хамтран “Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг Монгол Улсад дэлгэрүүлэх нь” төсөлд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүний […]
ЭМЯ: Шинээр халдварын 1264 тохиолдол илэрч, найман хүн нас барлаа!
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1264 хүнд халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1103 нь Улаанбаатар хотод, 160 нь орон нутагт, эмнэлгээс шалтгаалсан нэг халдвар бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 27 956 болж байна. Сүүлийн 24 цагт 486 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 14 258 […]
Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы /2021-04-22/-ний өдрийн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Засгийн газраас 2020 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдөр Зохиогчийн эрхийн тухай […]
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай ЦАХИМ уулзалт хийж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра албаны хүмүүстэй цахим уулзалт хийж байна. /2021-04-23/ Цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээ, цаашлан тогтвортой хөгжилд хүрэх Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг НҮБ байнга дэмжин ажиллаж ирснийг суурин төлөөлөгч яриандаа дурьдав. Монгол Улсын Шадар сайд болон Монгол Улс […]