Шилдэг “action” камер
Энэхүү бичлэгт insta360 one x камерыг туршиж үзлээ. 360 бичлэгийн сул тал нь, эхлээд заавал бичлэгээ өөрсдийнх нь апп юм уу програм дээр залгаад, дараа нь хүсвэл өөр програм дээр Edit хийж болно. insta360 one x өгөх миний оноо 70% (жоохон ажиллагаа ихтэй, 2-3 удаа апп-тайгаа холбогдож өгөхгүй гацсан).

Зарим нутгаар сэрүүсч нойтон цас орно
Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын сүүлээр зарим нутгаар сэрүүсч нойтон цас орохыг мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр ихэнх нутгаар дулаан байх боловч маргааш баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар сэрүүсч, салхи шуургатай байх аж. 2019 оны тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг […]

Бэлгийн замын халдварт тэмбүү өвчний 6400 тохиолдол 2018 онд оношлогдсон байна
2018 онд бэлгийн замын халдварт тэмбүү өвчний тохиолдол улсын хэмжээнд 10000 хүн амд 20 гарчээ. Энэ тоог 3.200.000 мянган хүн амдаа харьцуулбал 6400 тэмбүү шинээр оношлогдсон гэсэн үг юм байна. Сүүлийн таван жилийн дунджаар 10000 хүн амд ногдох дундаж өвчлөлөөс дараах аймгууд 20 гаруй хувиар өндөр гараад байгаа аж. Үүнд, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор, Говьсүмбэр, […]

Sony яагаад энэ жилийн E3 наадмыг өнжих болсон бэ?
Видео тоглоом сонирхогчдын дунд жил бүр зохион байгуулагддаг хамгийн том наадам бол e3 expo. Энэ жилийн томоохон сенсаци гэвэл 24 жилийн дараагаар анх удаа бид энэ удаагийн наадам дээрээс Sony-н Press conference-н харж чадхааргүй болсон. Гол шалтгаан нь тэд яагаад энэ жил өнжихөөр болов? Ихэнх аналистуудын үзэж буйгаар, Playstation 5 консолын идэвхтэй таржах буй шуумтай […]

БНХАУ-д гахайн мялзан өвчний дэгдэлт гарчээ!
Хятадын баруун өмнөд Юньань мужийн Яньшань гацаанд гахайн мялзангийн шинэ дэгдэлт гарсан тухай мэдээллийг “И-Эйч-Би”-гээс дамжуулж байна. Энэ тахлын улмаас одоогийн байдлаар 48 гахай үхсэн талаар Хөдөө аж ахуйн яам мэдээлж байна. Энэ бүс рүү яаралтай тусламжийн бүлэг илгээж, орон нутгийн засаг захиргаанаас халдвар авсан амьтдыг илрүүлэх, тусгаарлах, халдваргүйжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч […]

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалтад 18-25 насны иргэд хамрагдлаа
Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалтыг энэ сарын 21-нд Зэвсэгт хүчний 119-р ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулав. Тус сургалтад Нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид хамрагдаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр явагдлаа. ~Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалтад 18-25 насны иргэд хамрагдлаа~ Энэхүү сургалтад цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж […]

ОХУ-аас Ю.Цэдэнбалын кинонд дүр бүтээх жүжигчдийг шалгаруулжээ
Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын тухай баримтат, түүхэн уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээж байгаа билээ. Киноны зохиолч, ерөнхий продюсероор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажиллаж байгаа бол ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллахаар болжээ. Тухайн баримтат, түүхэн уран сайхны кинонд гол дүр бүтээх ОХУ-ын жүжигчдийн сонгон шалгаруулалт Москва хотноо амжилттай явагджээ. Их удирдагч Ю.Цэдэнбалын гэргий Анастасия […]

Н.Жамъян аваргын нэрэмжит тэмцээнд Улсын арслан Э.Оюунболд түрүүлэв
Нэрт бөх Н.Жамъян аваргын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан аварга цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр /2019-05-27/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан барилдснаас улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын начин Д.Анар үзүүрлэв. Шөвгийн дөрөвт улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Д.Аззаяа нар шалгаран үлджээ. Дашрамд сонирхуулахад, Үндэсний спортын гавьяат тамирчин, […]

Туул, Сэлбэ голыг цэвэрлэх аянд 6000 гаруй сайн дурынхан оролцлоо.
“Хуванцраас ангид гол мөрөн” уриан дор 2019 оны 05 сарын 25нд Туул, Сэлбэн голыг 6000 гаруй сайн дурынхан цэвэрлэлээ. Уг үйл ажиллагааг ерөнхий зохион байгуулагчаар Хүрээ морьтон ХХК, хамтран оролцогч Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран зохион байгуулав. Тус үйл ажиллагаанд төрийн байгууллагууд, хувийн хэвшлүүд, […]
