FEATURED

Чэлси цомын төлөө нэг байр ахилаа

Европын хөлбөмбөгийн клубуудын дунд зохиогддог хоёр дахь тэмцээн болох “Европа лиг“-ийн шөвгийн дөрвөн баг дөрөвдгээр сарын 18-19-нд шилжих шөнө болж өндөрлөлөө. Германы “Айнтрахт Франкфурт”, Испаний “Валенсиа“, Английн “Челси” болон “Арсенал” багууд үлдээд байгаа юм. Финалын эрхийн төлөө Чэлси Айнтрахттай тоглох бол Арсенал Валенсиатай тоглоно. Мэргэжилтнүүд Чэлси клубийг түрүүлэх магадлал өндөр байгаа талаар мэдээлсэн байна. Шөвгийн наймын тоглолтод тэд “Славиа Прага” багийг 4:3 харьцаатайгаар гайхалтай хожлыг авч чадсан билээ.

FEATURED

НАРНААС ТОМ А ПОДКАСТ EPISODE #015

Хадгаламж өлсөхөөс эхэлнэ, 6-н дансны арга, КАУЧ, Мэтгэлцээний нэгдсэн танхимын шүүгч, За эхлэх үү? подкастын хөтлөгч, лектор Г. Мөнгөн. Энэ ярилцлага бол эхнээс нь дуустал заавал сонсох ёстой тийм л гайхалтай дугаар юм. Онгоц нисээгүй байхдаа аюулгүй байдаг бол тэр нисэхийн төлөө зориулагдсан гэдгийг санах хэрэгтэй. https://soundcloud.com/user-527597157/bi-khen-ch-bish-baykhyg-khsne-g-mngn-episode-015

FEATURED

Хоцорсон минут бүрт 1000 паундаар торгодог байжээ

“Уотфорд”-ын хагас хамгаалагч Этьен Капугийн хурд хэтрүүлсэн хэргийг шийдэх шүүх хурал болсон байна. Хөлбөмбөгчинг 70 км/цаг-аас дээш хурдтай явах ёсгүй газар 116 км/цаг-ийн хурдтай давхисныг цагдаа нар нотолсон тул 1666 паундаар торгож, жолоо барих эрхийг нь гурван сараар хасжээ. Гэхдээ шүүх дээр 30 настай франц тоглогчийн өмгөөлөгчийн хэлсэн үг олны анхаарлыг гойд татжээ. Өмгөөлөгч хэлэхдээ […]

FEATURED

Орон нутгийн замд шороогоор шуурч байна

Төв аймгийн Лүн, Баянхангай, Аргалант болон Баянчандмань сумдын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой оролцож, ойролцоох амрах газар түр саатаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн албанаас анхааруулаад байна. Түүнчлэн Нийслэлээс хойд чиглэлд буюу Баруунхараа орчимд мөн хүчтэй шороон шуурга шуурч, адил нөхцөл байдал үүссэн тул онцын […]

FEATURED

Налайх чиглэлийн зорчигчдын анхааралд

“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хааж, засварын ажил хийгдэх тул тухайн замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд өөрчлөлт орууллаа. “Налайх- Хөгжим бүжгийн коллеж” чиглэлийн автобусны чиглэлийг өөрчилсөн байна. Та налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хот орох иргэд нийтийн тээврийн дараах хоёр чиглэлийг сонгон үйлчлүүлэх […]

FEATURED

Нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглолоо

2019-04-18

Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны дөрөвдүгээр сарын […]

FEATURED

Сахал Эрдэнэбилэгээс Сүхбаатарын талбайг авахыг шаардлаа

“Улсаа аврах үндэсний хөдөлгөөн”-өөс өнөөдөр (2019.04.18) Сүхбаатарын талбайг барьцаанд тавьсан этгээдэд хариуцлага тооцохыг шаардаж хэвлэлийн бага хурал хийлээ. Нийслэлийн төв талбайг хувь иргэний нэр дээр эзэмшүүлж, барьцаанд тавьсан баримтууд тус хөдөлгөөнийхөнд ирсэн аж. Тэдний мэдээлснээр 2006 оны тавдугаар сарын 10-нд нийслэлийн Засаг даргын 215 тоот захирамжаар Сүхбаатарын талбайн 50 хувийг “Юү Би констракшн” компани буюу […]

FEATURED

Даац хэтрүүлсэн ачаатай явж байгаад онхолджээ

Дөрөвдгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр том оврын ачааны автомашин жин хэтрүүлэн ачиж яваад онхолдсон байна. Ачааны автомашин тус нутгийн цагдаагийн шалгах хэсгээр нэвтрэхгүйн тулд замаас гарч өөр замаар тойрч яваад онхолджээ. Азаар ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байгаагүй аж. Жолооч нарыг ачааны жин стандартыг баримталж явах хэрэгтэй байгааг тус аймгийн цагдаагийн […]

FEATURED

Детройтын залуус Антентокунмпог зогсоож чадахгүй нь

АНУ-ын ҮСБХ-ны плэй-оффын эхний шатны 2 дахь тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Дорнод бүсийн тэргүүн баг Милоуки Бакс өнөөдөр Детройт Пистонс багтай 2 дахь тоглолтоо хийн 120:99 харьцаагаар буулган авлаа. “Fiserv Forum” ордонд болсон уг тоглолтод Детройтын залуус эхний хагаст 59:58 харьцаагаар ялимгүй тэргүүлсэн. Гэвч 3-р үед 17 оноо аван 37 оноо алдан хожигдох эхлэлээ тавьсан […]