Шөвгийн дөрөвт хоёр Английн баг үлдлээ
Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн дөрвөн багийн нэрс тодорлоо. Өчигдөр шөнө Английн Ливерпуль Португ 4:1 харьцаагаар буулган авсанаар дараагийн шатанд шалгарах эрхээ авч чадлаа. Ливерпулийн эхний гоолыг С.Мане хийсэн бол М.Салах удаах гоолыг 65 дахь минутад хийв. Эсрэг багаас 68 дахь минутад Э.Милитао тоог ойртуулсан ч Р.Фирмино, Виржил ван Дик […]

НАРНААС ТОМ А ПОДКАСТ EPISODE #014 Илүү сайхан маргаашийн төлөө өнөөдөр У. ЭРХБАЯР
Монгол HD телевизийн Өнөө өглөө нэвтрүүлгийн хөтлөгч, Баярлалаа чамдаа, Зорих зүг сонсдог номын зохиолч, Өгүүлэх урлагийн багш У. Эрхбаяр. Илүү сайхан маргаашийн төлөө өнөөдөр зүтгэж хэн нэгэн тэр эрхэм баярлалаа гэх үгийн үнэ цэнийг мэдрүүлэх хэрэгтэй. Өглөө бүр аз жаргал эерэг бүхнийг түгээснээр энэ амьдралд стресс хэрэггүйг мэдрэх болно. https://soundcloud.com/user-527597157/il-saykhan-margaashiyn-tl-ndr-episode-014

Дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож байна
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/469 дүгээр захирамжаар Улсын дугаарын хязгаарлалтгүйгээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох 2019 оны зөвшөөрлийг 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгож байгаа тул аялал жуулчлалын байгууллагууд доорх жагсаалтын дагуу материалаа бүрдүүлээд Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвд хандана уу. Уг зөвшөөрлийг аялал жуулчлалын байгууллагуудын хүсэлтээр 2015 онд нийслэлийн […]

Төв цэвэрлэх байгууламжид хий алдаж дөрвөн хүн нас баржээ
Дөрөвдүгээр сарын 16-ны 15 цагт Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн эрэгтэй ажилтан сорох хоолойг цэвэрлэх үед лагаас гарах метан хий алдагдаж, хорт хийнд нийтдээ есөн ажилтан хордсон байна. Амиа алдсан ажилчид хий алдаж байсан хэсгийг чангалах явцдаа […]

Парисын Дарь Эхийн сүмийг таван жилийн дотор дахин босгоно
Даваа гарагийн орой 850 жилийн түүхтэй Парисын алдарт Дарь Эхийн сүм гал түймэрт шатаж, ихээхэн хохирол амссан билээ. Сүмийг таван жилийн дотор сэргээн босгохоо Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр амлажээ. Франц даяар сэргээн босгох үйлсэд зориулсан хандивын аян өрнөж, 24 цагийн дотор нийтдээ $730 саяын хөрөнгийг томоохон компаниуд, бизнесмэнүүд амласан байна. Үүний бараг талыг буюу […]

Месси үлдэж, Роналдо хасагдлаа
Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний хэсгийн тоглолтууд дөрөвдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө болсон юм. Энэ шөнө Месси тэргүүтэй Испаний Барселона клуб Английн Манчестер Юнайтедтай тоглосон юм. Харин Роналдо тэргүүтэй Италийн Ювентус баг Голландын залуухан бүрэлдэхүүнтэй Аяакстай тоглосон юм. Барселонагоос Месси 2 гоол , Коутинио 1 гоолыг хийж хоёр тоглолтын нийт дүнгээр 4:0-ийн харьцаатай хожсон юм. […]

Хакухо иргэншлээ сольж Япончуудыг аваргатай болгох нь
Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбатын бага хүү тэрбээр мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 41 удаа түрүүлж, хамгийн олон даваа авсан бөхөөр шалгараад байгаа билээ. Япончууд өөрсдийн шинэ он тооллоо эхлүүлэх гэж байгаа зарлаад байгаа билээ. Өнгөрч буй […]

“Single ladies-4” кино хийгдэнэ
“U film”-ийн бүтээл романтик инээдмийн “Single ladies” буюу “Ганц бие бүсгүйчүүд” цуврал уран сайхны киноны дөрөвдүгээр анги 2020 оны хоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр болжээ. Тус киноны ерөнхий зураачаар СУИС-ийн багш, зураач Б.Нямхүү ажиллаж байгаа аж. 20, 30, 40 насны босгыг давсан ганц бие гурван бүсгүйн үерхэл, тэдний хоорондын харилцаа, нөхөрт гарах чин хүсэл болон […]

Тээврийн хэрэгслийн татварыг Пос машинаар төлөх боломжтой боллоо
“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” ийн хүрээнд Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдэд зориулсан үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar.mn, https://e-tax.mta.mn цахим хуудаснуудад хандаж, цаг хугацаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам […]
