“Шилдэг бүтээл-2019” үзэсгэлэн 04 сарын 11нд болно
СУИС -ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулийн оюутнуудын “ШИЛДЭГ БҮТЭЭЛ – 2019” уран бүтээлийн уралдаан, үзэсгэлэнгийн нээлт 2019 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 17:00 цагт “Norphei” арт галерей-д зохион байгуулагдана. Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулиас оюутнуудынхаа бие даах чадварыг сайжруулах, мэргэжлийн чиглэлийн дагуу уран бүтээлч сэтгэлгээг […]

Өглөөний 7-10 цагт зам хааж, гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулна
Сүүлийн 30 жилд анх удаагаа зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг дөрөвдүгээр сарын 24-26-нд зохион байгуулахаар болсон. Сургуулилалтын арга хэмжээ энэ сарын 24-ний өдөр нийслэлийн удирдлага, олон улсын байгууллага гээд төрийн ба төрийн бус байгууллагын удирдлагын түвшинд команд штабын сургалт болно. Харин 25-нд иргэдийг хамруулах дадлага сургуулиалт болно. Энэ үеэр буюу 25-ны 07:00-10:00 […]

Такси үйлчилгээ эрхэлдэг газруудыг стандарт нийцүүлнэ
Такси болон дуудлагын такси үйлчилгээний гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад өнөөдрөөс эхлэн Тээврийн хяналтын хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар шалгалт хийж эхэллээ. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011, “Такси үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS […]

Ж.Нарантунгалаг аваргын бүсээ эргүүлэн авахаар тулалдана
Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Филиппин улсын Манила хотноо МУГТ Ж.Нарантунгалаг Вьетнамын тулаанч Мартин Нгуентай холимог тулааны дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдана. МУГТ Ж.Нарантунгалаг өдгөө 43 настай бөгөөд 18 тулалдахдаа 14-т нь ялалт байгуулсан юм. Түүний өрсөлдөгч Вьетнамын тулаанч Мартин Нгуен 29 настай, 173 см өндөр бөгөөд бөгөөд мэргэжлийн дэвжээнд 14 тулалдахдаа 11-д нь ялж байжээ. […]

Үгэн дотор Үг бий… Философи талын сэтгэл судлаач: Б. Санчир НАРНААС ТОМ А EPISODE #016
Философи талын сэтгэл судлаач Б. Санчир Шинэ долоо хоногийн эхлэл болгож Нарнаас том А подкаст маань цоо шинэхэн дугаараа сонсогч та бүхний сонорт хүргэж байна. Философи талын сэтгэл судлаач Б. Санчир ахтай хийсэн энэхүү ярилцлагыг та бүхэн ухааныхаа уужууд сэтгэлийнхээ хойморт эргэцүүлэн бодоосой хэмээн хүсэж байна. https://soundcloud.com/user-527597157/gen-dotor-g-biyepisode-016

Сайн дурын номын санч эмээд зөөврийн компьютер бэлэглэлээ
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч, 60 гаруй настай, ахмад төмөр замчин С.Хишигт гуай 2018 оноос эхлэн гэрээрээ номын сан ажиллуулж, ойр орчмынхоо сурагч багачуудад олон төрлийн сонирхолтой номоор үйлчлэх болжээ. Хүүхдийн ирээдүйн төлөө хийж буй түүний сайн үйлсийг дэмжиж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг номын санч эмээд зөөврийн компьютер бэлэглэлээ. […]

Онцгой хамгаалалтын бүсэд хууль бусаар гахай үржүүлж байжээ!
Олон нийтийн цахим сүлжээнд гарсан гомдол мэдээллийн дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар Хэнтий аймгийн нутаг дэвсгэр Хэрлэн голын онцгой хамгаалалтын бүсэд иргэн хууль бусаар гахайн аж ахуй эрхэлж байжээ. Хэрлэн голын усны онцгой хамгаалалтын бүсээс гахайн аж ахуйг гаргаж, газрыг чөлөөлөн зориулалтын дагуу эзэмших, ашиглахыг үүрэг болгож улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэлээ.

Монголын “The Hu” хамтлагийн дуу АНУ-ын “ITUNES”-д нэгдүгээрт бичигдэж эхлэв
Монголын метал рок чиглэлийн “The HU” хамтлагийн “Wolf totem” дуу АНУ-ын ITUNES-д US TOP 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээр эрэмбэлэгдсэн байна. Ингэснээр тус хамтлагийн дуу Леди Гага /Lady Gaga/-ийн “Always remember us this way”, Күин /Queen/ хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудын урд бичигдэж байгаа юм. Монголын рок хамтлаг “The HU” […]

Дуучин Т.Дэлгэрмөрөн охинтой боллоо
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэрбээр амьдралаа дахин шинээр эхлүүлж, шинэ хүнээ хүлээн авсан тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа хуваалцжээ. Дуучин Т.Дэлгэрмөрөн “Өвөрхангай аймгийн уран гарт /Г.Намхайдагва/ гуайн ур удам, Сома багш эмээтэй, солонгон аашт сор ээжтэй, ард олныхоо хайранд бөмбөрсөн авьяаслаг Зөөсийхөн, адтай сэргэлэн Халиука эгч нартай, алдарт дуучин аавтай, […]
