FEATURED

Зочин буудлын “Wi-Fi” сүлжээг хаахаас өөр арга байсангүй

Английн “Саутхемптон”-ы ахлах дасгалжуулагч Ральф Хазенхюттль тоглолтын өмнөх шөнө зочид буудалд багаараа байрлах үеэр “Wi-Fi” сүлжээг хаах болжээ. Учир нь багийнхан нь видео тоглоом тоглоод бэлтгэлд дутуу нойртой очих болсон байна. Үүнээс үүдэн анхаарал нь сарниж өөрсдийгөө бүрэн дайчилж чадахгүйд хүрч байжээ. Тоглогчид шөнийн 3,4 цагийн үед ч шуугилдан байгааг дасгалжуулагч сонсоод очтол видео тоглоом […]

FEATURED

“UFC”-ээс Конор, Хабиб нарын хэрүүлийг хэрээс хэтэрсэн гэв

2019-04-04

Хабиб Нурмагомедов болон Конор Макгрегор нарын тулаан зургаан сарын өмнө сүр дуулиантай өндөрлөсөн. Тэрхүү тулаан Хабибын ялалтаар өндөрлөсөн ч тамирчид бие биенээ үзэн ядсан хэвээр байгаа юм. Өнгөрсөн сард тэр хоёрын сошиал сүлжээгээр нэг нэгнийгээ доромжилсон хэрүүл хэрээс хэтэрсэн гэж “UFC”-гийн ерөнхийлөгч Дэн Уайт мэдэгдэл хийлээ. Өнгөрсөн сард Ирланд тулаанч Конор Макгрегор спортоо орхиж буйгаа […]

FEATURED

Ё.Баатарбилэг: Багш нар аа орон сууцжуулах төслийг судалж байна

2019-04-04

Монголын багш нарын VII их хурал дөрөвдүгээр сарын 11-нд болохоор зарлагджээ. 1996 оноос хойш 23 жилийн дараа Монголын багш нар чуулах гэж байна. Ээлжит их хурлын босгон дээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэгтэй ярилцсан юм. -Өнгөрөгч долоо хоногт Таны ажлын нэг сар дууслаа. Бодож, төлөвлөсөн ажлуудаа хөдөлгөж чадав уу? -Өнөөдөр явагдаж […]

FEATURED

Кёкүшюзан Д.Батбаяр ахмад тамирчин Ц.Раднаад байр бэлэглэхээр болжээ

2019-04-03

Польшийн Торун хотноо болсон хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-д Монгол Улсын 85 настай иргэн Ц.Раднаа, 81 настай иргэн Т.Цэрэндолгор нар өндөр амжилт үзүүлсэн билээ. Ц.Раднаа өөрийн насандаа гурван алт, нэг мөнгөн медаль, Т.Цэрэндолгор нэг алт, дөрвөн мөнгөн медальтай эх орондоо ирсэн юм. Тэгвэл Кёкүшюзан Д.Батбаяр ахмадын Дэлхийн гурван удаагийн аварга Ц.Раднаад 4 өрөө байр бэлэглэхээр болсон […]

FEATURED

Сүүлчийн цэцэг чамд хүрэхээс өмнө

2019-04-03

Эрэгтэй эмэгтэй хүмүүс улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм  соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцохыг жендэр  гэж нэрлэдэг. Тэгвэл  Өнөөдөр монголд  жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэлд эрэгтэй, эмэгтэй хүмүүс  өртсөөр байна. Үүний дийлэнх хувийг  эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж өөрийн амьдрал би сэтгэлээрээ айдас түгшүүрийг даван туулсан нэгэн эмэгтэйн […]

FEATURED

Отон тоглолтыг хараагүйд дасгалжуулагч бухимджээ

2019-04-02

Английн Премьер лигийн 32 дугаар тойргийн “Кардиф”-“Челси”-гийн тоглолт 1:2-оор өндөрлөсөн. Талбайн эзэн “Кардиф”-ынхан 1:0-ээр тэргүүлж яваад, хоёр гоол алдсанаар хожигдсон юм. “Челси”-гийн оруулсан Аспиликуэтагийн гоол илт отон байсан ч шүүгч Крейг Поусон анзаараагүй мэт өнгөрсөн. Премьер лигт үлдэхийн төлөө тэмцэж буй Уэльсийн багийн хувьд энэ нь шүүгчийн уучлашгүй алдаа байлаа. Тиймээс дасгалжуулагч Нил Уорнок ч […]

FEATURED

Хөвсгөл болон говийн нутгаар бороо орж эхэллээ

Өнгөрсөн шөнө (2019.03.31) Хөвсгөл аймгийн Тариалан сум болон Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутагт бороо оржээ. Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар агаарын температур нэмэх градуст шилжиж байгаа учраас ойрын үед орон нутгуудаар бороо орох магадлалтай гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байх бөгөөд энэ сарын 5-нд зарим нутгаар ялимгүй хур […]

FEATURED

Дээшээ мацаж буй мэт аалз мэт бай… EPISODE #002 НАРНААС ТОМ А

“Ухаарлын 7 хоног”-ийн хөтлөгч: Д. Дэлгэрзаяа Дээшээ мацаж буй аалз мэт бай. Та бид бүхэнд долоо хоног бүр ухаарлыг хайрлаж нэгийг бус нилээдгүйг бодогдуулж чаддаг тийм гайхалтай нэгэн зочинтой учран золгоод байна. Ухаарлын 7 хоног нь АУДИО ЭСЭЭ болон Нийтлэл, Подкаст зэрэг олон контентийг хүргэдэг. Харин энэ удаа тэр нэгэн эрхэм маань бидэнтэй ямар сонирхолтой […]

FEATURED

Жордан Пикфорд зодооны хэрэгт сэжиглэгдэж байна

Английн шигшээ болон “Эвертон”-ы хаалгач Жордан Пикфорд хуучин баг “Сандерлэнд”-ийнхаа “Портсмут”-тай хийсэн тоглолтыг үзсэн оройдоо шөнийн цэнгээний газар танхайрч, зодоон хийсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй ажээ. Гэрчийн өгүүлснээр бол тухайн цэнгээний газар төрсөн өдрөө тэмдэглэж байсан нэгэн залуу Пикфордын авирыг тэвчилгүй дэргэд нь очиж, тайван байхыг хүссэн гэнэ. Үүнээс болж зодоон үүсчээ. 10-аад хүн зодоонд […]