“Мазаалай” бонд болон “Кредит Свисс” банкны төлбөрийг бүрэн төллөө
Засгийн газраас олон улсын санхүүгийн зах зээлд гарган 2016 онд арилжаалсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг манай улс энэ сарын 6-ны өдөр төлжээ. ~”Мазаалай” бонд болон “Кредит Свисс” банкны төлбөрийг бүрэн төллөө~ Мөн 2016 онд “Кредит свисс” банкнаас авсан 250 сая ам.долларын […]
Их Британы жүдочид Тивийн аваргад оролцохгүй
Энэ сарын 16-18ны өдрүүдэд Португалын Лиссабонд жүдо бөхийн Европийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдоно. Үүнд нийтдээ 40 гаруй орны тамирчид оролцох бөгөөд тэмцээн нь олимпийн эрхийн оноо олгох тул тивийн шилдгүүд гурав хоногийн турш хүч чадал, ухаанаа уралдуулан өрсөлдөнө. Уг тэмцээнд чансааны 700 оноо, мөнгөн медаль хүртэхэд 490 оноо, хүрэл медаль хүртэхэд 350 оноог тус тус […]
Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн жолоочийг Замын-Үүдээр нэвтрүүлнэ
Замын-Үүд-Эрээний боомтын үйл ажиллагаа доголдож, бараа бүтээгдэхүүний ачаа эргэлт саатсан. Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний газар, МҮХАҮТ хамтран боомтын нөхцөл байдлыг сайжруулах, аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй нийтлэг бэрхшээлийг хамтран шийдэх, харилцан мэдээлэл солилцох цахим уулзалтыг /2021-04-12/зохион байгууллаа. Эрээн хот руу орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг БНХАУ-ын талаас түр хугацаагаар хязгаарлаж, […]
ЭЕРЭГ: Говь-Сүмбэрт хонь, дөрвөн ихэр хурга гаргалаа
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зургадугаар багийн малчин Б.Цэдэн-Ишийн шар халзан хонь дөрвөн ихэр хурга гаргажээ. Шар халзан хонь төллөх бүртээ хоёр ихэр хурга гаргадаг байсан бол энэ жил дөрвөн ихэр хурга гаргалаа. Хурга ихэрлэвэл мал сүргийн буян хишиг дэлгэрч, олон түмээр өсөж үржихийн бэлгэдэл гэж үздэг хэмээн малын эзэн ярьжээ.
“КОВИД-19”-ын хөнгөн хэлбэрийн үед гэрээр эмчлүүлэгчдэд өгөх ЗӨВЛӨМЖ
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын хөнгөн хэлбэрийн үед гэрээр эмчлүүлэгчдэд өгөх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. – Тайван байж, сайн унтаж амрах; – Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих; – Халуун бүлээн шингэн зүйл хангалттай уух (хоногт 8-10 аяга); – Илчлэг сайтай хоол унд хэрэглэх; – Хоолой, амаа тогтмол содатай уусмал буюу зориулалтын уусмалаар зайлах; […]
Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 7004-4040 утсаар авч байна
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед нийтийн тээвэр хэрхэн үйлчилгээ үзүүлж байгаа талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос тодрууллаа. -Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны тоог нэмсэн. Нөхцөл байдал ямар байна вэ? -Өнгөрсөн бямба гарагаас буюу бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш үйл ажиллагаагаа явуулах […]
Ариутгал, халдваргүйжүүлэлт үргэлжилж байна
Баянзүрх дүүрэгт ариутгал, халдваргүйтгэл үргэлжилсээр байна. Иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг, хөдөлгөөнд оролцдог газруудад ариутгал, халдваргүйтгэл хийж байна. Иргэн та “Улаан түвшинд” шилжсэнтэй холбогдуулан ОНЦЫН шаардлагагүй бол гэртээ байж, зайлшгүй гарах шаардлагатай үед халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж мөрдөөрэй.
Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчино
Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарсан. Захирамжаар дөрөвдүгээр сарын 10-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 00:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдын 10 хүртэл хувийг тэгш, сондгой тоогоор төгссөн автомашины дугаараар хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл хатуу […]
ХЭНТИЙ. “Дэлүүн болдог” нисэх буудлын бүтээн байгуулалт эхэллээ
Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудлыг барих бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 9-нөөс эхэллээ. Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох төр засгийн бодлого шийдвэрт үндэслэн ИНЕГ 2016 оноос Дадалын нисэх буудлыг шинэчилэн барих төлөвлөлтийг хийж ирсэн. Энэ төлөвлөлт Их Эзэн Чингис хааны түүхт аялал жуулчлалын үндэсний парк байгуулах ажилтай уялдаж улсын […]