“Хариуцлагын гэрээ” байгуулж, караоке, баарыг нээнэ
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хурлаар сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хяналт шалгалт, “Ковид-19” халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэв. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох […]
Сансарын туннелийн засвар дуусжээ
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, Хот тохижилтын газрын санхүүжилтээр хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй амьдрах орчныг сайжруулах ажлыг эхлүүлээд байгаа. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Сансарын туннелийн урсгал засвар, түшиц ханыг засварлах, нөхөн сэргээх ажил дуусаж, хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Бороо, цасанд гандан, хуучирч муудсан Сансарын туннелийн түшиц ханын будгийг сэргээн засварлах ажлыг төлөвлөсөн хугацаандаа буюу 2021 оны зургадугаар сарын 18-наас долдугаар сарын 18-ны хооронд хийж гүйцэтгэсэн юм. […]
Өглөөний гудамж нээгдлээ
Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч монголчуудад зориулсан “Өглөөний Улаанбаатар” гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний А/501 дүгээр […]
АШУҮИС-ийн төв байрны гадна ногоон байгууламжтай боллоо
АШУҮИС-ийн төв байрны гадна талбайн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Тус талбайг тохижуулах ажил тавдугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн. Авто зогсоолыг буулган, нийт 1619 ам метр талбайд ногоон байгууламж, зүлэгжүүлэлт, явган хүний зам, иргэд амарч суух сандал болон хөшөө, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдэж […]
Баруун 4 замын засвар дууслаа
Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхээр томоохон уулзваруудад засварын ажил хийж байна. Энэ хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Баруун 4 замын засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Засварын ажил долдугаар сарын 15-нд эхэлж, авто замын захын 396 урт метр L хашлага, эгнээ тусгаарлах 300 метр урт хашлагыг сольж, инженерийн шугам сүлжээний 42 […]
МОНГОЛЫН СУРАГЧИД ОЛОН УЛСЫН 3 ОЛИМПИАДААС 12 МЕДАЛЬ, ШАГНАЛ ХҮРТЭЭД БАЙНА
Олимпын наадмын нээлт болж байгаа яг энэ цаг мөчид олон улсын олимпиадад оролцож байгаа манай сурагчдын баг гайхалтай амжилт гаргасан мэдээг хүлээн авлаа. Монголын сурагчид олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Герман, Сингапур зэрэг орныг ардаа орхиж бахархам амжилт гаргасан сурагчид, багш нар, тэдний […]
Улаанбаатар хотын 28 байршилд 195 мянган цэцэг суулгалаа
Хот тохижилтын газар нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 48 гудамж байршлын 50.5 га талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцан ажилладаг. Энэ хүрээнд Сүхбаатарын талбай болон авто замын уулзвар, аюулгүйн тойрог, хайс, хашлага, хөшөө дурсгалын орчимд гэх мэт 28 байршилд 195 мянган цэцэг суулгаж, 32 байршилд 230 мянган ам метр зүлэг […]
Зэрлэг амьтдыг байгальд эргүүлэн тавилаа
Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж, улмаар гэмтэж бэртэх, идэш тэжээл хайн хот руу орж ирэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Нийслэлийн Байгаль орчны газраас бүх нийтийн амралтын өдрүүдээр гэмтэж бэртсэн, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн 11 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллав. Тодруулбал, […]
Ногоон бүсийн ойн сангийн шавьжийг устгаж байна
Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг 80 мянган га талбайд хийхээр болсон. Судалгааны эхний тайлангийн үр дүнд нийт 2688 га талбайн шавжийг устгаад байна. Тодруулбал, агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар 1938 га, механик аргаар 500 га, гэрлэн урхи тавих аргаар 250 га талбайн шавжийг устгалаа. Ойн санд тархсан ойн хөнөөлт шавж устгах […]