FEATURED

3, 8 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл энэ сард татвараа төлнө

2021-03-26

1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард төлнө. Татвар төлөгч Та автомашины татвараа төлөхдөө дараах төрлөөс аль хялбарыг өөрөө сонгон татвар, төлбөрөө төлөх боломжтой.  1/ www.ebarimt.mn 2/ https://itax.mta.mn/, 3/ www.smartcar.mn, 4/ Гэрэгэ […]

FEATURED

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг нэг сар сунгав

Монгол Улсын Засгийн газар 2021 оны 03 дугаар сарын 25 -ны пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хурлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар танилцуулж, халдварын тархалт нэмэгдэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж байгаатай холбогдон гарч […]

FEATURED

Халдлагад өртсөн “ЭМЭЭ”-д цугларсан мөнгийг, арьс өнгөний үзлийн эсрэг санд ХАНДИВЛАВ

2021-03-26

Сан Франциско. Хотын гудамжинд арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй этгээд БНХАУ-ын иргэн 76 настай эмээгийн биед халдсан. Ше Шаозэн хэмээх энэ хүн тухайн үед халдсан этгээд рүү хариу довтолж, биед нь гэмтэл учруулсан юм. “Настай хүнийг дээрэлхсэн тул би хариуг нь өгсөн юм” гэж тэр тухайн үед хэвлэлд ярьж байжээ. Халдлагын дараа эмэгтэйн нэг нүд гэмтэж, […]

FEATURED

ШУУРХАЙ: Улаанбаатарт 370, долоон аймагт 67 тохиолдол батлагдлаа

2021-03-26

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. /2021-03-26/ ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 16 лабораторид 14,936 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 437 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 6,332 болж байна. 437 тохиолдлын 370 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 67 тохиолдол батлагдлаа. […]

FEATURED

Цаг шатахуун барсан “ШӨНИЙН ХӨЛ ХОРИО” гэж ундууцав

Бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан Б.Жаргалсайхан нь хэзээний л хэдэр, ёдор аашаараа олонд танигдсан нэгэн. Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал хүндэрч буй цаг үед зарим нэг шийдвэрүүдийг гаргасан. Тухайлбал шөнийн 23:00 цагаас үүрийн 06:00 цаг хүртэл хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хорьсон. Энэхүү шийдэрт ундууцсан эрхэм өөрийн цахим хуудаснаа,  “23 цагаас хойш […]

FEATURED

УБ-хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг вакцинжуулах хуваарь 

2021-03-26

Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг вакцинд хамруулахаар боллоо. Тариаланчид өнөөдөр, маргааш буюу гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр 9:30-16:30 цаг хүртэл вакцинжуулалтад идэвхтэй хамрагдана уу. Вакцинд хамрагдах хуваарь: Гуравдугаар сарын 26 Өвөрхангай аймаг 10:00 Дорнод аймаг 10:30 Булган аймаг […]

FEATURED

Монголын хөгжмийн урлагийн тод авьяастан Н.Жанцанноров 73 нас хүрлээ

2021-03-26

Монголын хөгжмийн урлагийн том төлөөлөгч, тод авьяастан Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров эрхмийн төрсөн өдөр тохиожээ. Н.Жанцанноров 1948 оны Гуравдугаар сарын 25-ний өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд мэндэлсэн аж. Тэрээр Нацагийн 13 хүүхдийн дундах нь болж, бага насандаа бусдын л адил, ишиг хурга хөөцөлдөж, унага татаж өсөв. Монголчуудыг өөрийн авъяас билгээрээ гайхуулж […]

FEATURED

БЗД. Хаврын шар усны үерээс сэргийлэх ажил хийгдлээ

2021-03-26

Баянзүрх дүүргийн Онцгой комисс тохижилт, нийтийн аж ахуй хэлтэстэй хамтарч дүүргийн 23-р хороонд ажиллав. Тус хорооны хөрсний ус халиа дошин болж, улмаар шар усны үерээс сэргийлэх 170м урт газарт 350м суваг сэргээж, ус урсгахаас сэргийлж шороон суваг өндөрлөн ажилласан байна. Ингэснээр тэр орчмын айл өрхийг шар усны үер болоод усны аюулаас хамгаалах юм.

FEATURED

Эх орондоо ирэх зорчигчдын нэрсийг гаргахтай холбоотой зохицуулалтад ӨӨРЧЛӨЛТ оруулав

2021-03-26

Монгол Улсын Засгийн газраас агаарын хилийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр төлөвлөж буйтай холбогдуулан ирэх дөрөвдүгээр сараас эхлэн эх орондоо ирэх зорчигчдын нэрсийг гаргахтай холбоотой зохицуулалтад өөрчлөлт орууллаа. Уг өөрчлөлтөөр БНСУ-аас бусад улсын нутаг дэвсгэрээс буцах хүсэлт гаргасан иргэд ирэх дөрөвдүгээр сараас эхлэн МИАТ компанид шууд хандан Улаанбаатар хот […]