Г.Занданшатар: Казах түмэн ямагт миний хүндэтгэлийн хойморт байдаг
Өвгөдөөс өвлөсөн заншил, ёсоо түмэн зуунаар өвлөж хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны Нарны баяр буюу Наурызын баяр өнөөдөр /2021-03-22/ тохиож байгаа билээ. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудаснаа, “Нарны баяр-Наурызыг тохиолдуулан казах түмнийхээ төлөөлөлтэй уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Аав маань Атрын хоёрдугаар аянаар Чандганы САА-д Казахуудтай мөр зэрэгцэн ажиллаж, үр бүтээлтэй […]
Б.Баттөр мөрөөдлөө биелүүлж “ALMIGHTY” эмнэлгээ нээлээ
Өөрчлөлт, шинэчлэл, дайчин байдлаар шинэ үеийн залуусыг түүчээлж буй Б.Баттөр, Х.Мөнхжин, Б.Санчир нар хамтын хүчээр эмнэлэг байгуулсан талаараа цахим хуудаснаа жиргэв. Цахим ертөнцөд Ангууч нэрээр нь мэдэх Б.Баттөр өөрийн дайчин байдлаар олон хүүхэд залуус эерэг зүйлсийг уриалж, спортоор хичээллэхийн сайхнаас харуулдаг нэгэн. Түүний хэтийн зорилго биеллээ олж, ЭМНЭЛЭГ байгуулах мөрөөдлөө ийн биелүүлжээ. “ALMIGHTY” эмнэлэг өнөөдөр […]
Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө иргэн бүр ХИЧЭЭХ шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзав. /2021-03-22/ Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн Астразенека, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл, ОХУ-ын Спутник-v гэсэн гурван төрлийн вакцинаас нийт 474 мянган тун вакцин оруулж ирснээс 209,274 хүн эдгээр гурван вакцинаас тариулаад байна. Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс авсан асуулгаас үзвэл 40 […]
ТАНИЛЦ: Хамгийн бүдүүлэг жуулчидтай орнуудыг ХЯТАД тэргүүлэв
Их Британид төвтэй зах зээлийн судалгаа, дата анализ хийдэг “YouGov” байгууллагаас аялал жуулчлал хамгийн сайн хөгжсөн 26 орны иргэдийн дунд санал асуулга явуулж, ямар орноос ирсэн жуулчдад таагүй ханддаг болохыг нь дүгнэжээ. Уг судалгаанд нийтлэг анзаарагдсан зүйл гэвэл олуулаа зорчдог, аль болох хямд үйлчилгээг сонгодог жуулчдад нутгийн иргэд дургүй байдаг нь харагдсан байна. […]
Төрийн соёрхолт Д.Болдыг ХӨӨРХӨН шоглов
Харандааны үзүүрээр харин ч нэг хэнийг л бол хэнийг баахан хэтийдүүлж, жаал шоглож бас мөнхөлж үлдээдэг шог зураач, СГЗ С.Цогтбаяр Төрийн Соёрхолт Дуучин Д.Болдыг харин ч нэг хөөрхөн шоглоодхов. Учир нь өнгөрөгч амралтын өдрөөр Цагдаагийн Ерөнхий газраас Дуучин Д.Болдыг эрэн хайж байна гэх мэдээлэл цахим хуудаснаа тархсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлтэй […]
Г.Занданшатар: Сансрын баатраа албан ёсоор хүлээн авлаа
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөөдөр /2021.03.22/ тохиож байгаа билээ. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудаснаа, “Сансрын […]
Б.Баатархүү: Дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажиллагаа зогссон
Цагдаагийн ерөнхий газрын вэб сайтад Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг эрэн сурвалжилж байна хэмээн мэдээлсэн. Харин дуучин Д.Болд сошиалд энэ талаар мэдээгүй байгаагаа илэрхийлсэн билээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү, “Дуучин Д.Болдын тухайд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлтэй хэргийг цагдаагийн байгууллагад даалгасан. Журмынхаа дагуу тухайн хариуцагчийг бүртгэлтэй хаяг дээрээ […]
Усны халиаг яаралтай засварлаж, газар орчимд шинэчлэлийн ажил хийнэ
Баянзүрх дүүргийн удирдлагууд 23 дугаар хорооны Засаг дарга хамтран тус хороонд байрлах гүүрэн гарц орчимд үүссэн усны халиаг яаралтай засварлаж, шинэчлэлт хийхээр боллоо. Эхний ээлжинд өнөөдөр /2021-03-22/ машин, техник ашиглан гэсч хайлахаас өмнө шуудуу татах, мөсийг зөөх ажлыг эхлүүлнэ. Цаашлаад 2021 онд багтааж далан бариулах, гүүрийг шинэчлэх талаар холбогдох хэлтэс албадад мэдэгдэнэ гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨЛ ХОРИО тогтоох бол эрт мэдээлэх чиглэл өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын ажлын хэсгийнхэнтэй уулзсан байна. Уулзалтаар Ерөнхий сайд УОК, НОК-ыг өнөөдөр /2021-03-22/ хуралдуулах үүрэг өгсөн байна. Мөн шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, эдийн засаг, вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээлэл нуухгүй, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх чиглэл өгчээ. Нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунд хамрагдаад байгаа. Харин халдварын […]