ЭМЯ: PCR шинжилгээгээр 210 хүнээс халдвар илэрлээ!
Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 210 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна. ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад нийт 10 409 хүнд шинжилгээ хийжээ. Манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 5186 болж байгаа бөгөөд Улаанбаатарынх 4284, гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол […]
ЗӨВЛӨМЖ: Өрөө, тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгээрэй
“COVID-19” халдварын үед өрх гэртээ цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх талаар ЗӨВЛӨМЖ хүргүүллээ. •Ахуйн бээлий хэрэглэх •Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах • Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ) • Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг […]
Ерөнхийлөгч Х.Баттулга Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Наурызын баярыг тохиолдуулан казах түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээнд, “Наурыз мейрамы құтты болсын! Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны ерөөл болгож, Наурызын баярын мэндийг Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа казах түмэндээ дэвшүүлье. Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 оны Ерөнхий Ассамблейн чуулганаараа “Олон улсын наурызын […]
Ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан нэмэлтээр 350 ор дэлгэн ажиллуулж байна
Коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор эмнэлгүүдийн орны ачаалал эрс нэмэгдсэн тул дүүргийн эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэх зохицуулалтыг хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 150 ор, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр 100 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, дээрх эмнэлгүүдэд коронавируст халдварын өвчлөл […]
Гадаад харилцааны сайд НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хүн амыг дархлаажуулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг мэдээлж, НҮБ-аас бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын урт болон […]
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барив
УИХ-ын дарга Г.Занданшатарт Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслүүдийг (2021.03.19) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэх, хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулахаар 7 бүлэг 45 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ. […]
ХӨСҮТ-ийн захиралд Л.Баттөр томилогдлоо
Эрүүл мэндийн сайдын тушаалаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар Анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөрийг томиллоо. Тэрээр 2016-2020 онд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн захирлаар ажиллаж байсан бөгөөд 2020 оноос өнөөг хүртэл Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан юм.
НӨАТ: 1.5 сая төгрөгийн 16 АЗТАН тодорлоо
Өчигдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2021 оны хоёрдугаар сарын 01-нээс 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 23,770,232 баримт хамрагдсанаас: 3 сая төгрөгийн 1 1,5 сая төгрөгийн 16 500 мянган төгрөгийн 217 100 мянган төгрөгийн 2142 30 мянган төгрөгийн […]
16 аймгаас 80 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатарт ирж ажиллана
Улаанбаатар хотод үүссэн “Ковид-19” халдварын нөхцөл байдалд үндэслэн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулахаар болжээ. Аймаг бүрээс ирсэн баг тус бүрт эмнэлгийн тархвар судлаач, сувилагч, жолооч, лабораторийн мэргэжилтэн багтсан байна. Ингэснээр батлагдсан тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлэх […]