ДАРХАН: “МЕДАЛЬ”-ийн загвар бүтээх уралдаан зарлагдав
Дархан хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ онд тохионо. Ойг угтан хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнаж урамшуулах ойн медалийн загвар шалгаруулах уралдааныг аймгийн ЗДТГ-аас 4 дүгээр сарын нэгэн хүртэл зарлалаа. Уралдаанд бүх насны иргэн, ААНБ оролцох боломжтой бөгөөд аймгийн ЗДТГ-ын 313 тоот өрөөнд өөрийн биеэр материалаа авчирч өгөх […]
Ерөнхийлөгч Х.Баттулга гамшигт өртөж хүний амь эрсэдсэнд ЭМГЭНЭЛ илэрхийллээ
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хүний амь хохирсонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ. Эмгэнэлд, “Манай улсад нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 10 иргэн, түүний дотор хоёр хүүхэд амиа алдаж нөхөж баршгүй гарз тохиосонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлж байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 590 иргэн сураггүй алга болсон ч эрэн хайх ажиллагаа […]
Усны хяналт шинжилгээний “groundwater.mn” порталыг хүлээлгэн өглөө
Дэлхийн банкны дэргэдэх 2030 Усны нөөцийн бүлгийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Улсын усны хяналт шинжилгээний groundwater.mn нэгдсэн порталыг ЗГХАгентлаг Усны газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Өнөөдрийн байдлаар Монгол орны хэмжээнд байгаа 280 гаруй газрын доорх усны мониторингийн цэгийг нэгдсэн сүлжээнд бүрэн холбоод байна. Хяналтын цооногуудыг сүлжээнд холбосноор газрын доорх усны ашиглалт, олборлолт, хэрэглээ, хур […]
УОК-оос ЭМГЭНЭЛ илэрхийллээ
УОК-оос Хүчтэй шороон шуурганы улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийллээ /2021-03-16/ Эмгэнэлд, 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт болсон байгалийн аюулт үзэгдэл, хүчтэй шороон шуурганы улмаас есөн хүн амь насаа алдаж нөхөж баршгүй гарз тохиолоо. Улсын онцгой комисс талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Улсын онцгой комиссоос […]
“what3words” аппликейшн ашиглан иргэний амь насыг аварчээ
Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангид өчигдөр буюу 14-ний өдрийн 20:37 цагт иргэн Б-ээс /эмэгтэй 27 настай/ дуудлага ирсэн байна. Тус иргэн нь “Дөрөлж” гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т хөдөө гэрээсээ сумын төв рүү явах замд үзэгдэх орчин хязгаарлагдсан учир төөрчээ. Тухайн үед […]
Монгол-Энэтхэгийн ЗГ хоорондын төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ гэв
Сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /221-03-16/ Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цар тахлын үед хүн амаа вакцинжуулах ажилд Энэтхэг улс бодитой дэмжлэг олгосонд талархаж буйгаа илэрхийлээд, Энэтхэгээс вакцин авахад Элчин сайдын хувь нэмэр их байсныг онцоллоо. Тэрбээр, […]
Зэвсэгт хүчний байгууллагынхны дунд “ЦАХИМ” шатрын тэмцээн болно
Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан “Алдар” спорт хорооноос төрийн цэргийн байгууллагын генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдын дунд шатрын тэмцээн зохион байгуулахаар болжээ. Шатрын спортыг цэргийн алба хаагчдын дунд болон олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, шатрын спортоор дамжуулан хамт […]
Өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулав
Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихэсдэг. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 2020 онд бүртгэгдсэн 1813 удаагийн гал түймрээс 13.5 хувь буюу 245 нь шар өвс шатааснаас гарсан түймрийн дуудлага эзэлжээ. Шар өвс шатаасны улмаас нийслэлийн орчмын уулын ам, зуслангийн бүсэд 228 га талбай, иргэдийн 18 байшин, 4 гэр, […]
Хөнгөнөөр өвчилсөн иргэдийн орчин, нөхцлийг судалж үзээд “ГЭРТ НЬ ЭМЧИЛНЭ”
Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өгөв /2021-03-16/ Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн албаны дарга Б.Ууганбаяр, “Корнавируст халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн салбарт орны хүрэлцээ хангалтгүй болж байна. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар тодорхой зохицуулалт хийх ажлуудыг хийж байна. Батлагдсан тохиолдлуудын 84 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн байна. Цаашид хөнгөн […]