“Art podcast” EPISODE #5

Энэ удаа “UBS” телевизийн дуу оруулагч жүжигчин Б.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа. Хоолойг нь сонсоод үзвэл андашгүй энэ бүсгүйг бид “Эхнэрийн урхи” киноны Үнжэ, Авга, Мину, Шубин нарын дүрд дуу оруулснаар нь хамгийн сайн мэднэ. Үүднээс гадна “Найрсаг Улаанбаатар”, “Сваровский”, “Мами Поко” гээд аманд бас сэтгэлд хоногшчихсон рекламнуудын хоолойгоор нь хэдийнээ таних билээ. Бидний “үзнэ, үзэхгүй” гэж хоёр […]

“Art podcast” EPISODE #4

Дөрөв дэх зочин маань ХААН ГАЛЛЕРЕЙД ХАЙР нэртэй үзэсгэлэнгээ дэлгэж буй уран бүтээлч Ж.Анунаран. Яагаад ч юм Анугийн үзэсгэлэнгүүд хавар бүр нээлтээ хийж тохиолддог бөгөөд үзэсгэлэн бүр дээр бид 2 ийм яриа дэлгэдэг билээ. Үзэсгэлэнг үзэж таашаахаас гадна, үзсэний дараа ярилцана гэдэг хамгийн чухал болох тухай, хайр гэх ярвигтай ойлголтыг яагаад барьж авсан, түүний ашигладаг […]

“Art podcast” episode #3

Энэ удаагийнхаа дугаарын зочноор өөрийн найз зураглаач, тэр дундаа кино зураглаач Бадрууганы Гийгүүлэнг урьж оролцууллаа. Бид хоёр энэ удаагийнхаа яриагаар түүний гайхалтай аавын тухай ярихаа түр азнаж, Гийгүүлэн гэж уран бүтээлч дотроо юу бодож, юу суралцаж, юуг зорьж яваа тухай, түүнийг найруулагч мэргэжил биш зураглаач мэргэжлийг яагаад сонгох болсон тухай, зураглаач мэргэжлийн онцлог, техникийн мэдлэг, […]

“Art podcast” episode #2

“Art podcast”-ийн энэ долоо хоногийн зочноор “Black Box” театрын найруулагч Boroldoi Myagmar-ийг урилаа. Энэ театр Монголдоо анх удаа абсурдын оргил гэгддэг “Годог хүлээхүй” жүжгийг “олон нийтэд” зориулан тавьсан бөгөөд найруулагчаар нь М.Боролдой ажилласан. Бид энэ жүжгээр юу өгүүлж буй, Годо гэж хэн болох, Эстрагон Владимар зэрэг дүрүүдийн тухай, тайз, эдлэл хэрэгслүүд юуг илэрхийлдэг гэх мэт […]

Арт подкаст EPISODE #01

“Art podcast”-ийн анхны зочноор Урлаг судлалын ухааны доктор, “Ванжил” урлагийн төвийн захирал, Их Британийн Лийдс Беккетийн их сургуулийг Орчин үеийн уран бүтээлч мэргэжилтэйгээр төгссөн уран бүтээлч, куратор Tsendpurev Tsegmid ийг урилаа. Контемпорэри урлаг онолын хувьд Монголд бий юу, энэ урлагийг хэрхэн ойлгох ёстой вэ, ер нь контемпорэри гэгч урлаг байх хэрэгтэй юу, түүний зорилго, үүрэг […]