
Нийслэлийн 6 дүүргийн 70 өрхөд хүнсний тусламж үзүүллээ
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн компаниуд хамтран Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй “Дэм дэмэндээ” аяны хүрээнд зорилтот бүлгийн 70 өрхөд хүнсний багц, сайжруулсан шахмал түлшний тусламж үзүүлэв. Мөн байгууллагын нэг албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж өргөө цагаан гэр бэлэглэлээ. Тусламжийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмонгоор ахлуулсан […]