
Жирэмсэн эмэгтэйчүүдийг хөгжмөөр эмчилж байна
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хөгжим эмчилгээний үр дүнг танилцууллаа. 2017 онд ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн Сэргээн засах эмчилгээний тасаг нь эх барих практикт хөгжимийн эмчилгээг нэвтрүүлсэн юм. Үүнээс хойш 3 жилийн хугацаанд 4013 жирэмсэн эхчүүд, эмэгтэйчүүдэд 8925 удаагийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлжээ. Мөн тус тасгаар үйлчлүүлсэн жирэмсэн үеийн сэтгэлзүйн хямрал, нойрны хямралтай амбулатори, стационарт эмчлүүлж буй 156 жирэмсэн эхчүүдийг судалгаанд хамруулжээ. […]