2020-04-13

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, АУЗ Л.Түдэв таалал төгслөө

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч Л.Түдэв таалал төгсжээ. Тэрээр 1935 онд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) суманд төрсөн. 1942-1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950 -1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953 -1956 онд УБДС, 1964-1967 онд […]

2020-04-13

Яармагт буй эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв зургаадугаар сард нээгдэнэ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс  Яармагт баригдаж буй 300 ортой Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. “Нийт долоон блокоос бүрдсэн 34.200 метр.кв, 2.4 га талбай бүхий эмнэлгийн барилгын ажлын явц 95 хувьтай явж байгаа” гэдгийг […]

2020-04-13

ФОТО: Хашаандаа сайхан амьдарч болдгийг үлгэрлэжээ

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд амьдардаг, хувиараа бизнес эрхлэгч Б.Энхбатынхаар хотын захирагч С.Амарсайхан зочиллоо. Гурван хүүгийн аав, ээж Б.Энхбат, Б.Болорцэцэг нар хашаа байшингаа бусдад үлгэр жишээ болохуйц тохижуулсан төдийгүй төвийн шугамнаас усаа татаж, өрөөнүүддээ шалны халаалт суулгасан бөгөөд бохирын асуудлаа эко 00-оор шийдвэрлэжээ. Тэд өөрсдийн хашаа байшингийн зургаа сошиал сүлжээгээр цацсан нь олон хүний талархлыг […]

2020-04-13

Тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй!

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хийх талаар мэдэгдсэн боловч Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй хэмээн мэдэгдлээ. Мөн маргаашнаас эхэлж автомашины хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах талаар Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй гэдгийг цахим хаягаасаа мэдээллээ. Харин нийслэлийн […]

2020-04-13

“The Voice of Mongolia” шоунаас ОХИДЫН ХАМТЛАГ мэндэллээ

“The Voice of Mongolia” шоунаас анх удаа охидын хамтлаг төрлөө. Шоу нэвтрүүлгийн шүүгч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдын багийн шилдэг 16 оролцогчийн халз тулаан өчигдөр /2020.04.12/ өрнөсөн юм. ~”The Voice of Mongolia” шоунаас ОХИДЫН ХАМТЛАГ мэндэллээ~ Ширүүн өрсөлдөөн дундаас эрч хүчээр дүүрэн үзэсгэлэнт охид болох Г.Саруултуяа, Н.Энэрэлсайхан нар “Kill This Love” дууг дуулснаар “The Voice Of […]

2020-04-13

ОХУ-аас ирсэн иргэдийг тусгаарлах ажиллагаа явагдаж байна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авах ажиллагааг /2020-04-11/ Алтанбулаг боомтоор улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байна. ~ОХУ-аас ирсэн иргэдийг тусгаарлах ажиллагаа явагдаж байна~ 300 орчим иргэн ирэхээс дийлэнх нь оюутан байна. Хүн тус бүрийг нэг өрөөнд байхаар тусгаарлалт хийж, ХӨСҮТ-өөс оношлуурын баг явж ажиллаж байна гэж […]

Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэг хойшлогдлоо

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгаарлах байрны хүрэлцээ, нөөц бололцоо хязгаарлагдмал байгааг харгалзан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийхээр төлөвлөж байсан Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг түр хойшлууллаа. Дээрх нислэгийг энэ сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

2020-04-13

Иргэд сонор, сэрэмжээ сулруулалгүй “Маск”-аа зүүцгээе

УОК-ын 16 дугаар хуралдаанаас “Маскаа зүүцгээе” аяныг улсын хэмжээнд зохион байгуулах 9 дүгээр тогтоолыг гаргалаа. Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд КОВИД-19 халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор “Маскаа зүүцгээе” аяныг улс орон даяар 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал […]

2020-04-13

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!

Дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 10-70 см нимгэрч мөс харлах, ~Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!~ мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, халиа, тошин, харз, цөн гүйх зэрэг үзэгдэл идэвхижиж мөс хэврэгшиж эхэлсэн тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй […]