Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн ч, хохирол учраагүй
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгаа багийн Ногоон шанд гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т өнгөрсөн шөнө 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Ж.Лхаасүрэнгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. Мөн Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн […]