“Харанга” хамтлагийн 30 жилийн түүхийг өгүүлэх ПЯНЗ гарна
Монголын рок попын тэргүүн хамтлагуудын нэг “Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт ирэх аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Энэ баяртаа зориулж тэд пянз гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн “Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгоо дахин хэвлүүлэх аж.