БХБЯ-ны сайд Б.Мөнхбаатар: Төр барилга барьж хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, бодлого тодорхойлж хяналт тавина

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр /2021-03-26/ хэвлэлээр олон нийтэд мэдээлэл өглөө. эрээр Барилга хот байгуулалтын сайдаар томилогдсоноос хойш хийж хэрэгжүүлж буй ажлууд, Засгийн газраас барилгын салбарт баримталж буй бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилтуудын хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулав. Тооцоо судалгаатай, тодорхой тоо баримттай мэдээлэл өгсөн нь онцлууштай байлаа. Бага болон дундаж орлоготой иргэд, залуу […]

2021-03-26

БАЯНХОНГОР. Нийт 20904.5 м2 талбайг ариутгаж, халдваргүйжүүлэв

Баянхонгор суманд коронавирусний халдварын батлагдсан тохиолдлуудын явсан зам, маршрутаар аймгийн ЗӨСТ-өөс халдваргүйжүүлэлт хийлээ. Тодруулбал, Энэ сарын 25-ны өдөр коронавирусний халдварын батлагдсан тохиолдол болон 1, 2 дугаар хавьтлуудын маршрутын дагуу халдваргүйжүүлэлтийн 1, 2 дугаар баг, 12 объект, таван тээврийн хэрэгсэл, нийт 20904.5 м2 талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна.

2021-03-26

УИХ-ын дарга Г.Занданшатар “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхийг уриалав

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.26) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “COVID-19” цар тахлын эрсдэлээс иргэд, эдийн засгаа хамгаалах чиглэлээр УИХ, Засгийн газар, УОК-оос олон чухал шийдвэр гарган хэрэгжүүлж байгаатай холбогдуулан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, цар тахлаас хамгаалах хамгийн […]

УИХ-ын эмэгтэй гишүүд БШУЯ-ны удирдлагатай өглөөний уулзалт хийв

Уулзалтад БХБЯ, БОАЖ-ын сайд болон төлөөлөл оролцсон юм. Энэ удаагийн уулзалтын үеэр хоцрогдол нөхөх цогц төлөвлөгөө болон, сургууль цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг хэрхэн сайжруулах талаар санал солилцлоо. Энэ хичээлийн жилд нийт хичээл сургалтын үйл ажиллагааны 45 хувийг зайнаас буюу теле, цахим хэлбэрээр олгосон байна. Оршин суугаа байршил, цахим төхөөрөмжийн хангалт, амьжиргааны түвшин, эрчим […]

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны даргыг хүлээн авав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга хатагтай Каори Ишикаваг ГХЯ-нд өнөөдөр /202-03-26 /хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүчин чармайлтыг дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархлаа илэрхийлэв. Тэрбээр НҮБ-ын Хүн амын сан нь цар […]

2021-03-26

3, 8 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл энэ сард татвараа төлнө

1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард төлнө. Татвар төлөгч Та автомашины татвараа төлөхдөө дараах төрлөөс аль хялбарыг өөрөө сонгон татвар, төлбөрөө төлөх боломжтой.  1/ www.ebarimt.mn 2/ https://itax.mta.mn/, 3/ www.smartcar.mn, 4/ Гэрэгэ […]

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг нэг сар сунгав

Монгол Улсын Засгийн газар 2021 оны 03 дугаар сарын 25 -ны пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хурлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар танилцуулж, халдварын тархалт нэмэгдэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж байгаатай холбогдон гарч […]

2021-03-26

Халдлагад өртсөн “ЭМЭЭ”-д цугларсан мөнгийг, арьс өнгөний үзлийн эсрэг санд ХАНДИВЛАВ

Сан Франциско. Хотын гудамжинд арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй этгээд БНХАУ-ын иргэн 76 настай эмээгийн биед халдсан. Ше Шаозэн хэмээх энэ хүн тухайн үед халдсан этгээд рүү хариу довтолж, биед нь гэмтэл учруулсан юм. “Настай хүнийг дээрэлхсэн тул би хариуг нь өгсөн юм” гэж тэр тухайн үед хэвлэлд ярьж байжээ. Халдлагын дараа эмэгтэйн нэг нүд гэмтэж, […]

2021-03-26

ШУУРХАЙ: Улаанбаатарт 370, долоон аймагт 67 тохиолдол батлагдлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. /2021-03-26/ ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 16 лабораторид 14,936 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 437 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 6,332 болж байна. 437 тохиолдлын 370 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 67 тохиолдол батлагдлаа. […]

Цаг шатахуун барсан “ШӨНИЙН ХӨЛ ХОРИО” гэж ундууцав

Бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан Б.Жаргалсайхан нь хэзээний л хэдэр, ёдор аашаараа олонд танигдсан нэгэн. Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал хүндэрч буй цаг үед зарим нэг шийдвэрүүдийг гаргасан. Тухайлбал шөнийн 23:00 цагаас үүрийн 06:00 цаг хүртэл хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хорьсон. Энэхүү шийдэрт ундууцсан эрхэм өөрийн цахим хуудаснаа,  “23 цагаас хойш […]