2021-03-12

Нисэхийн салбарын 1270 ажилтан ВАКЦИН хийлгэв

ИНЕГ-аас Хан-Уул дүүргийн Онцгой комисстой хамтран ажилчдаа вакцинжуулах ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1270 ажилтан коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад хамрагдаад байна. Иргэний нисэхийн салбарын 2600 орчим хүнийг гурван үе шаттайгаар вакцинд хамруулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шууд оролцдог 1250 гаруй хүнийг хамруулна. […]

2021-03-12

Дотооддоо цэргийн зориулалттай техник үйлдвэрлэнэ

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд шинээр нэвтрүүлж байгаа инноваци, шинэ бүтээл, оновчтой санал шингэсэн зэвсэглэл, цэргийн техник, холбоо, мэдээлэлтэй танилцлаа. “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт дэвшүүлсэн “Батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн, технологийн дэвшлийг нэвтрүүлж, Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтыг хэрэгжүүлэхэд дэвшил гаргасан. 2020 онд Зэвсэгт хүчний Жанжин штаб цэргийн зориулалттай хөнгөн хуягласан байлдааны […]

2021-03-12

Монголын шигшээ баг урт хугацааны дараах анхны тоглолтоо хийв

Монголын Үндэсний шигшээ баг 2019 оны 11 сарын 19-ны өдөр “Катар – 2022” ДАШТ болон 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Мьянмар улсын талбайд зочлон тоглосноос хойш жил гаруйн хугацаанд цар тахлын улмаас олон улсын тоглолт хийх боломжгүй байсан бол 2021-03-09-нд урт хугацааны дараах Олон улсын тоглолтоо хийлээ. Турк улсын Анталъя хотноо бэлтгэл хийж байгаа […]

2021-03-12

Азийн ХБХ-ны Грассрүүтс хөлбөмбөгийн “хүрэл” болзлыг хангав

Азийн Хөл Бөмбөгийн Холбооны Грассрүүтс буюу Нийтийн хөл бөмбөгийн зөвлөл 2021 оны 3 сарын 09-ний өдөр онлайнаар 11 дэх хурлаа хурлаа хийж, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Грассрүүтс хөл бөмбөгийн хүрэл болзол хангах хүсэлтийг хүлээн авч баталгаажууллаа. Ийнхүү МХБХ нь АХБХ-ны Грассрүүтс хөл бөмбөгийн хүрэл болзлыг хангасан 34 дэх гишүүн холбоо болсон байна. Энэхүү болзлыг хангана гэдгээ […]

2021-03-12

ГОВЬ-АЛТАЙ: Сайн цагийн эхлэл болж ИХЭР БОТГО гарлаа

Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн малчин Б.Нямдоржийн ингэнээс гуравдугаар сарын 7-ны өдөр ихэр эр ботго гарчээ. Ингэ ихэрлэхийг Монголчууд эрт дээр үеэс сайн цагийн эхлэл хэмээн үзэж ихэд бэлгэшээдэг юм. Хэдэн жилийн өмнө түүний ах, Улсын аварга малчин Б.Дашмягмарын хотонд ингэ ихэрлэж байсан аж.

2021-03-12

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:00 цагт газардана

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 168 иргэн эх орондоо ирэх бөгөөд 112 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм. Иргэдийг Тайж, Мөнххустай, […]

2021-03-12

БГД-ийн 20-р хороонд асгарсан шатахууныг саармагжуулав

БГД-ийн 20 дугаар хороо 5 шарын “Акума” төвийн хажууд шатахуун асгарсан дуудлага өнөөдөр 09:19 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагаар БГД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллан, саармагжуулах ажлыг зохион байгуулж байна. ~БГД-ийн 20-р хороонд асгарсан шатахууныг саармагжуулав~ Шатахуун нь 100 м-ийн зайд асгарсан байсан бөгөөд шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтаар […]

2021-03-12

Орон зайн дүн шинжилгээний аргачлалаар дараах хороод “ЭРСДЭЛ”-тэй гарчээ!

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний баг “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагын тооцоолж байгаа билээ. Тус багийн тусгай аргачлалаар тооцоолж гаргасан халдвар тархах магадлалтай хороодыг танилцуулж байна.Үүнд, – Баянгол дүүргийн 2, 3, 5, 6, 7, 11, 19, 20, 24, […]

2021-03-12

“Ковид-19”-ийн шинжилгээ авах 8, дархлаажуулалтын 44 цэг ажиллаж байна

Өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн хэмжээнд “Ковид-19”-ийн шинжилгээ авах 8, дархлаажуулалтын 44 цэг ажиллаж байна. Шинжилгээ авах цэгүүд нь зөвхөн цаг авсан иргэдэд үйлчлэх бол дархлаажуулалтын цэгүүдэд үйл ажиллагаа нь зогсохгүй, тогтвортой ажиллах шаардлагатай төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын 17825 ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.

2021-03-12

Энэ амралтын өдрүүдээр хүчтэй цасан болон шороон шуургатай!

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдээр буюу 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, 15-нд өдөр нутгийн зүүн хагаст цас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Энэ сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд […]