Сөүл-Улаанбаатар нислэгээр 138 иргэн ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 17:14 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус транзит нислэгээр Франц, Унгар, Солонгос, Гани, АНУ, Австрали зэрэг 7 орны 138 иргэн ирсэн байна. Иргэдийг “Амар”, “Кемпински”, “Ибис”, “Новотел” зочид буудалд тусгаарлан, бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн 7 хоногийн тусгаарлалтад шилжүүлэв.