Барилга, хот байгуулалтын сайд БЗД-т ажиллав

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 35 дугаар тушаалаар байгуулагдсан Баянзүрх дүүргийг хариуцсан ажлын хэсэг Нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Уг ажлын хэсгийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ахлаж, гишүүдэд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг, Үндэсний хөгжлийн […]

2021-04-14

Дуучин Т.Дэлгэрмөрөнг 750,000 төгрөгөөр торгоно

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2021-04-14/ болж, долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон/, Мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь […]

Ажлын байр дэмжих зорилгоор 525.6 тэрбум төгрөгийг, 7.356 зээлдэгчид олгов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, /2021-04-14/ “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын тайланг танилцжээ. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа билээ. Энэ сарын 12-ны […]

2021-04-14

Орон нутаг явах иргэд тухайн аймгынхаа Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээгээр нэвтэрнэ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Иргэдээс ирсэн дуудлагын 217 буюу 50 хувийг Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаарх, 57 буюу 13.1 хувийг хөдөө орон нутаг хэрхэн явах тухай асуудлаар тодруулга авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлжээ. Улаанбаатар хотоос орон нутагт зорчих […]

2021-04-14

Хөл хориог чангаруулж, явган хүний хөдөлгөөнийг хязгаарлана

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Г.Отгонтамир өнөөдрөөс эхлэн хөл хорио чангаруулж, явган хүний хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон тухай Улсын Онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн иргэдийн гудамж, замын хөдөлгөөнд оролцохыг бүрэн хязгаарлаж байна. Энгийн иргэд 06:00-08:00 цагийн хооронд гэрийнхээ ойр орчимд салхилж болно. Ингэхдээ таваас олон хүн цугларахгүй. Мөн 16:00-18:00 […]

2021-04-14

ЭЕШ өгөх сурагчид дараах зүйлсийг бүрдүүлнэ

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд: – Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, – Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас […]

2021-04-14

ШУУРХАЙ: Ковид19-ийн 1220 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Сүүлийн 24 цагт 10820 хүний шинжилгээний хариу гарч, 1220 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Мөн коронавирусийн халдвар авсан 366 хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 1220 хүн шинээр халдвар авснаар манай улсад батлагдсан халдварын тоо 17823 боллоо. Түүнчлэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 49, […]

2021-04-14

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дотоодын ачаа тээврийн тарифыг хэлэлцэж байна

Засгийн газрын Лхагва гарагийн ээлжит хуралдаан эхэлжээ. Хуралдаанаар, Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явц “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дотоодын ачаа тээврийн тарифын дунд хугацааны бодлогын зэрэг 10 […]

2021-04-14

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 156 иргэн эх орондоо ирлээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр оройн 22:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ. Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарласан юм. Гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

2021-04-14

Авто замын засвар, арчлалтын ажил эхэллээ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хотын авто замын хөдөлгөөний ачаалал ихтэй гол гудамж, замуудад засвар, арчлалтын ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өгсөн. Энэ дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, […]