2021-03-28

Зах, худалдааны төвүүд 05:00-22:00 цагын хооронд ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай А/200 дугаар захирамж гаргасан. Тус захирамжаар аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт, мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнсний зах, худалдааны төвүүдийн цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоосон юм. Мөн энэ цагийн хуваарийг дотоод журмаараа зохицуулан мөрдөж ажиллахыг хүнсний зах, худалдааны […]

Хотын дарга бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй “ЦАХИМ”-аар уулзав

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хувьд аль болох хөл хорио тогтоохгүй, аж ахуйн нэгж, байгууллагуудад хэвийн үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх, төрийн байгууллагаас үзүүлдэг аливаа дарамтыг байхгүй болгох, улмаар зөвлөн туслах, дэмжих чиглэлд анхаарч, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй бол хуулийн хүрээнд бүхий л нөхцөлд дэмжин ажиллахаа илэрхийлж байгаа. Тэгвэл өнөөдөр энэ хүрээнд 80 […]

2021-03-28

Нийслэлийн хэмжээнд нийт долоон газрыг хамгаалалтад авчээ

Нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан байршлийг танилцуулж байна. Ковид19 халдварын голомтын улмаас 2021 оны гуравдугаар сарын 26-ны 18:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан байршлийг танилцуулж байна. Нийслэлийн хэмжээнд нийт долоон газрыг хамгаалалтад авчээ. 1. ЧД: 6 хороо 50 байр 2. ЧД: 1 хороо 10 байр 3. ЧД: 4 хороо 19 байр 4. ЧД: 6 хороо […]

Д.Сумъяабазар: Цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар “Тэнгис” кино театр, МN tower, Holiday Inn зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Тухайлбал, “Тэнгис” кино театрын хувьд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүй […]

2021-03-05

Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна

Нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ажиллаж байна. Ажлын хэсэг хуралдаж, холбогдох агентлагууд 116 барилгад нэг бүрчлэн санал, дүгнэлт гаргахаар тогтлоо. Үүнд үндэслэж, тухайн барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх эсэх болон хариуцлага тооцож, нураах хүртэл арга хэмжээ авах эцсийн дүгнэлтийг гаргах юм. […]

2021-03-04

Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар ажиллаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 3-нд иргэдээс нийт 399 дуудлага ирсэн бөгөөд 390 буюу 97.7 хувьд нь үйлчилгээ үзүүлсэн байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа есөн секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байгаа юм. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод […]

2021-03-03

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын цахим санал асуулга үргэлжилж байна

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх төсөлд иргэдийн саналыг жил бүрийн тавдугаар сард багтаан цаасан хэлбэрээр авдаг байсан бол 2018 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Нийслэлийн мэдээллийн технологийн газартай хамтран ухаалаг утасны SmartUB аппликейшнийг ашиглан цахим хэлбэрээр иргэдээс санал авдаг болсон билээ. Тус цахим санал асуулгын энэ […]

Нийслэлийн төрийн байгууллагууд мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглаж байна

Нийслэл бүх нийтийн хэсэгчилсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж,  хатуу хөл  хорио тогтоон коронавируст /Ковид-19/ халдварт өвчинтэй тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлэлтийн ажлыг зохион байгуулсан. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт илрүүлгийн арга хэмжээний  үед УОК, НОК, төрийн байгууллагууд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь шуурхай шийдвэрлэх, […]

Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Тухайлбал, хоёрдугаар сарын 23-наас үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн аж ахуйн нэгжүүдэд арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг хотын дарга сануулсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын […]

Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно

2018 онд Сонгинохайрхан дүүрэгт анх “Өглөөний гудамж” байгуулж байсан. Иргэдийн талархлыг хүлээж байсан энэ ажлыг удахгүй нийслэлийн хэмжээнд үргэлжлүүлэх гэж байна. Улаанбаатар ийм гудамжуудтай болсноор иргэд өглөө 06:00-09:00 цагийн хооронд буюу ажил, сургуульдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах, худалдаа наймаа хийх, цаашлаад өглөөний гүйлт, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалтад хамрагдах зэрэг […]