
Өвөрхангайн 9 суманд БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ хийлээ
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамираар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Өвөрхангай аймагт энэ сарын 14-19-ний өдрүүдэд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Арвайхээр, Бат-Өлзий, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Сант, Уянга, Хархорин, Хужирт сумдад ажилласан юм. Энэ үеэр сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл […]








