АМТАТ ЖОР: Гэрийн нөхцөлд сүүт боов хийцгээе

ОРЦ Сүү 250гр Исгэгч 2х.х Давс 1х.х Сахар 3х.х Өндөг 1ш Гурил 400гр Завсар шанз: Масло 100гр Сахар 100гр Хийх дараалал: Бүлээн сүүн дээрээ исгэгч, давс, сахар аа хийж хутгаад 5минутын дараа ѳндѳгѳѳ хийн гурилаа зуураад 1цаг амраана. Гурилаа том нимгэн элдэнэ тэгээд масло сахраа жигд түрхээд нэг талаас нь ороогоод хэрчээд хэвэндээ зайтай хийнэ. […]

2019-08-11

Хөхүүл эх эрүүл байх нь хамгаас чухал

Хөхүүл эхэд илүү илч хэрэгтэй. Яагаад гэвэл хөхүүл эх сүү боловсруулахдаа илч зарцуулна. Боловсорсон сүү өөрөө тодорхой хэмжээний илчтэй байдаг. Иймээс хөхүүл эхчүүд илүү илч зарцуулдаг. Төрсний дараа хүүхдээ асрах, хооллох, эрүүл өсгөхийн тулд эх хүн эрүүл байх шаардлагатай. Эхчүүд төрсний дараах амралтын хугацаанд өдрийн дэглэмийг зөв зохион байгуулж, сэтгэл санаа өндөр, тайван байх хэрэгтэй. […]

Хүмүүжлийн эерэг аргаас…

Хүмүүжлийн эерэг аргын гол зорилго нь эцэг эхчүүд холын зорилгодоо хүрэхийн тулд хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт тохирсон аргаар түүнтэй харилцах явдал юм. Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх явцад зарим хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд эцэг эхчүүд холын зорилгоо умартаж тухайн үед үүсээд байгаа асуудал дээр буюу ойрын зорилгодоо хамаг анхаарлаа төвлөрүүлэх нь олонтаа. Гэвч энэ үед холын зорилгоо […]

2019-08-08

Нэрт жүжигчин Том Харди “Venom”-ийг үргэлжлүүлнэ

Холливудын алдарт жүжигчин Том Хардигийн гол дүрийг нь бүтээсэн “Venom” кино өнгөрсөн оны аравдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа шуугиан дэгдээсэн. “Хүн аалз” киноны эсрэг дүр болох харь гарагийн амьтны тухай өгүүлэх “Venom” киноны хоёрдугаар анги урьдчилсан товоор ирэх оны аравдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр болжээ. Шинэ ангийг кино найруулагч, жүжигчин Энди Серкис найруулахаар болсон бол […]

Улаанбаатар хотод их хэмжээний усархаг бороо орж, түгжрэл үүслээ

Улаанбаатар хотод их хэмжээний усархаг бороо орж замын зорчих хэсэг эвдэрч, замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал үүсч байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөе. Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдөр буюу 05-нд төв, говь болон зүүн […]

Энэтхэг эмэгтэй автомашинаа үхрийн баасаар шавжээ

Тоёота үйлдвэрийн суудлын автомашиныг үхрийн баасаар битүү шавсан байгаа зураг Энэтхэгийн сошиал сүлжээнд өргөн тархжээ. Тус улсын баруун бүсийн Ахмедабад хотын оршин суугч эмэгтэй агаарын хэт халалтаас хамгаалахын тулд ийм арга бодож олсон байна. Тус хотод сүүлийн өдрүүдэд агаарын температур Цельсийн 45 хэмийг даваад байгаа юм. Энэтхэгийн зарим бүс нутгуудад агаар хэт халж буй тул […]

Венесуэлийн элчин сайд мөнгөгүй болж ажлаа хаялаа

Венесуэлд тогтоосон Николас Мадурогийн дэглэмийг эсэргүүцэж АНУ эдийн засгийн хориг тавиад байгаа билээ. Энэ хориг Венесуэлийн эдийн засагт маш хүндээр нөлөөлж бүх шатандаа хямралд өртөөд байгаа аж. Саяхан л гэхэд Италид суугаа Венесуэлийн элчин сайд мөнгө санхүүгийн хомсдолд орсноос үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тул огцорч байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр элчин сайдын яамны ажилчдын цалин, байрны […]

“Төрсөн эгч ээ” хэмээн бодож явтал ЭЭЖ нь байжээ

Холливүдийн хамгийн алдартай мөн хамгийн амжилттай жүжигчдийн нэг бол “Оскар”-т 12 удаа нэр дэвшиж, гурван удаа гардсан Жек Николсон билээ. Тэр залуудаа MGM студийн жирийн нэг ажилчин байж. Продюсер Жо Пастернак түүнийг анзаарч, жүжигчний замнал руу хөтөлжээ. 1974 онд Жек Николсон шаггүй нэрд гарчихсан жүжигчин болохдоо 37 настай байжээ. Гэтэл түүнийг гүнзгий балмагдалд автуулсан нэгэн нууцыг олж мэдсэн байна. “Time” сэтгүүлийн нэгэн сэтгүүлч Жекийн хувийн амьдралын том нууцыг задлан нийтэлжээ. Нууцын гол утга […]

Арнольдын ар нуруу руу тийрчээ

Холливүүдийн алдарт од, Калифорниа мужийн захирагч асан Арнольд Шварцнеггер түүнийг араас нь өшиглөсөн байна. Тодруулбал Өмнөд Африкын Иоханесбург хотод болсон спортын наадмыг алдарт жүжигчин маань үзэж байжээ. Цугларсан хүмүүсийн дундаас нэгэн хүн гэнэт нэг этгээд үсэрч тийрсэн байна. Жүжигчин тэнцвэр алдаж, халдагч этгээдийг хамгаалагчид барьжээ. Дараа нь Шварцнеггер твиттер хуудсандаа “Санаа тавьсан хүмүүст баярлалаа. Сүйдтэй […]

 “Титаник”-ыг усанд нь живүүлсэн “Авенжерс”

Уолт Диснэйн “Марвел” студийн дэлхийг шуугиулж буй уран бүтээл болох “Avengers End Game” кино ертөнцийн олон рекордыг шинэчлээд байгаа билээ. Тэд саяхан ашиг орлогоороо найруулагч Жэймс Камероны алдарт “Титаник” киног ардаа орхисон юм. Үүний дараа Авенжерсийн лого Титаникыг живүүлж байгаа зураг интернэт орчин таржээ. Жэймс Камерон сошиал хуудсаараа дамжуулан: “Кэвин болон Марвелийн бүх хүмүүст. Жинхэнэ […]