Дэвид Бекхэм жолоо барих эрхээ зургаан сараар хасуулжээ

Их Британийн домогт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм жолооны ард суух эрхээ хагас жилээр хасуулсан тухай CNN мэдээлжээ. Олны хайр хүндлэлийг хүлээсэн алдарт хөлбөмбөгчин жолоо барьж байхдаа гар утсаа хэрэглэж байснаас ийн шийтгүүлсэн байна. Энэ жил 43 настай Бекхэм өмнө нь таван удаа зөрчил гаргасан байсан ба энэ удаагийнх зургаа дахь нь болсноор хуулийн дагуу жолоо барих эрхийг […]

Путин хивсэнд тээгэлдэж унав

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жил бүр Оросын хоккейн одуудтай хамт мөсөн талбайд гарч, үзүүлэх тоглолт хийдэг уламжлалтай. Өчигдөр буюу Баасан гарагт тэр ээлжит тоглолтоо Сочи хотод үзүүлсэн юм. Энэ үеэр Путин мөсөн талбайг тойрон фэнүүдтэйгээ мэндчилж явахдаа талбайн захад дэвссэн хивсэнд бүдэрч унасан байна. Түүний ард гулгаж байсан тамирчид ерөнхийлөгчийнхөө замд хивс байгааг анхааруулах гэсэн […]

Хунтайжийн хүүг шимпанзетай зүйрлэсэн учир ажлаасаа халагдав!

Их Британийн “BBC Radio 5 Live”-ийн хөтлөгч 61 настай Дэнни Бейкер ханхүү Харри болон Меган Марклын хорвоод мэндлээд хэдхэн хонож буй хүүг шимпанзетай зүйрлэснийхээ төлөө ажлаасаа халагдлаа. Тавдугаар сарын 6-ны үүрээр 37 настай Их  Британий хунтайжийн эхнэр Меган Маркл амаржиж, 3.26 кг хүү төрүүлсэн. Хүүгээ Арчи Харрисон Маунбеттен-Виндзор гэж нэрлэснээ хосууд зарлаж, сэтгүүлчдэд харуулсан юм. […]

Эд Шираны орлого хоёр дахин нэмэгдэж Аделийн дээр жагсав

Өнгөрсөн онд Их Британийн дуучин Эд Шираны хөрөнгийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 160 сая фунт стерлингэд хүрснээр “Sunday Times” сониноос жил тутам гаргадаг хамгийн баян уран бүтээлчдийн жагсаалтад дуучин Аделийн дээр бичигдэж эхэлжээ. Өдгөө 28 настай Э.Ширан Их Британийн хамгийн баян уран бүтээлчдийн 17 дугаарт бичигдэх болсон бол 2017 оноос хойш аялан тоглолт хийгээгүй, 31 […]

Италид нэг байшинг нэг еврогоор зарахаар болжээ

Италийн Сицил бол эртний хотуудын нэг. Энэ хотын нэгэн асуудал бол хаягдаж муудсан эртний байшингууд болжээ. Байшингийн эзэд бүгд улсын банкны барьцаанд тавиад өөр газар амьдрах болсон байна. Тиймээс хотын эрх баригчид хаягдсан байшин бүрийг нэг еврогоор худалдахаар  болсныг “Сан” сонинд мэдээлжээ.  Худалдан авах хүн  нэг жилийн хугацаанд байшин барилгыг засварлах үүрэгтэй бөгөөд эс бөгөөс […]

Этгээд хувцаслалтын цэнгүүнд ОДОД юу өмсөв?

Урлаг соёлын оддын загварын мэдрэмж, хөрөнгө чинээгээ гайхуулж, этгээд загвартай хувцсаар өөрсдийгөө гоёж өнгөрөөдөг “Met Gala” цэнгүүн болж өнгөрлөө. Цэнгээний газраас дэлхийн тавцанд гарч ирсэн реппер Карди Би ягаан хивсийг шувууны өдөөр чимэглэсэн хүрэн өнгийн урт даашинзаар бүхэлд бүрхэх шахаж, биеийн галбираа тодотгосон даашинзаар гоёсон байв. Өсгийтэй гутлыг анх эрчүүдэд зориулж зохион бүтээсэн ч байж […]

2019-05-06

Зөвхөн Хятадад л харж болох зүйлс

Улс бүр өөр өөрийн гэсэн уламжлал, ёс жаяг, мөн хөгжилтэй зуршлуудтай байдаг. Дэлхийн хамгийн их хүн амтай Хятад улсад маш олон сонирхолтой зүйл бий. Мэдээж энэ их хүн амд янз бүрийн хүмүүс бий. 1. Хятадууд жил бүр халуун чинжүүгээр дүүрэн усан санд орж, чадах чинээгээрээ хамгийн их халуун чинжүүг идэж, уралдаанд түрүүлэхийг оролддог. Уралдааны ялагчийг мөнгөн […]

Тайландын Хаан генералтайгаа гэрлэжээ

Тайландын Хаан 66 настай Маха Вачиралонгкорн буюу Рама X 40 настай генерал Сутхидатай гэрлэжээ. Хааны ирээдүйн нь хань нь түүний хувийн хамгаалалтыг хариуцсан 40 настай, генералтай цолтой юм байна. Сутхида өмнө нь Thai Airways агаарын зорчигч тээврийн компанид онгоцы үйлчлэгчээр ажиллаж байсан намтартай гэнэ. Тайландын Хааныг генералтайгаа гэрлэж магадгүй гэсэн цуу хэдэн сарын өмнөөс тарсан […]

Эрэгтэй хүн шиг гэж үзээд дахин тэмцээнд орхыг хориглов

Олимпийн хошой аварга, дэлхийн мөн хошой аварга, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын гүйгч Кастер Семеня Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоотой заргалдан, Олон Улсын Арбитрын шүүхэд хандсан ч ялагдал хүлээлээ. Одоо түүнд ойрын 30 хоногийн хугацаанд давж заалдах эрх байгаа юм. Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо /ОУХАХ/-ноос 800 болон 1500 метрийн зайд уралдаж буй тамирчин бүсгүйчүүдийн […]

Бразилын загвар өмсөгч нохойгоо аврахаар ус рүү үсрээд амиа алджээ

Бразилын загвар өмсөгч бүсгүй Каролина Биттенкурт живж буй нохойгоо аврахаар ус руу ороод амиа алдсан эмгэнэлтэй явдал гарчээ. Өнгөрсөн ням гаригт Бразилын Ильябела арлын ойролцоо Каролина нөхрийнхөө хамт дарвуулт завиар зугаалж байжээ. Гэтэл хүчтэй салхины улмаас нохой нь усанд унаж, бүсгүй ч, нөхөр нь ч тэр даруй аврахаар ус оржээ. Хүчтэй салхины улмаас эхнэр нөхөр […]