Добби Путинтэй адилхан уу

Алдарт Харри Поттер цувралын нэгэн дүрийг ОХУ-ын ерөнхийлөгчтэй санаатайгаар адилхан хийж хүний нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгч байжээ. Тодруулбал, Харри Поттер цувралд гардаг бяцхан эльф болох Доббиг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй адилхан хэмээн шүүхэд өгсөн байна. Сайн ажиглавал адилхан мэт харагдах энэ хоёрыг шүүх хэргийг буцаасан байна.  

Стресс тайлдаг нохойнуудыг сургуульд ашиглаж эхэлжээ

Шалгалт дөхөөд ирэхээр оюутан сурагчид сандарч, сэтгэл санаа нь тогтворгүйтэж стрессдэх нь элбэг үзэгдэл. “Мидльсэкс” их сургуулийн ажилтнууд шалгалтын өмнө сандарч стресстсэн оюутнуудад туслахаар таван нохойг ажилд авчээ. Лабрадор үүлдрийн ноход багш нарын туслахаар ажиллах ба оюутан сурагчдыг тайван байж, стрессээс ангижирч улмаар шалгалтад унахаас сэргийлэх юм байна. Тэд өөрсдийн гэсэн ажилчдын үнэмлэхтэй гэнэ. Уг […]

Зукербэргийн бүтээсэн хайрцаг ямар учиртай бол…

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербэрг өчигдөр өөрийн фэйсбүүк, инстаграм хуудсуудад шинээр зохион бүтээсэн төхөөрөмжийнхөө талаар танилцуулжээ. Түүний шинэ бүтээл нь өглөө бүрийн 6-7 цагийн хооронд гэрэлтдэг модон хайрцаг юм. Үүнийгээ Зукербэрг “sleep box” хэмээн нэрлэжээ. Хосууд хоёр охинтой болсноос хойш түүний эхнэр Присила Чан нойр муутай болсныг анзаарснаар ийм төхөөрөмж бүтээх санаа төрсөн гэнэ. “Тэр […]

Эзэн хааны ач хүүг айлгахыг завдав!

Японы ард түмэн эзэн хааны гэр бүлийг хамгаас их хүндэлдэг соёлчоороо гайхагддаг. Япоын эзэн хаан Акихитогийн гэр бүл олон жил үе дамжин энэ хүндтэй албыг хашиж байгаа билээ. Удалгүй Акихито хааны дараагийн өв залгамжлагч болох хүү нь түүнийг албыг авна. Харин хаан Акихитогийн ач, ханхүү Хисахитогийн сурдаг сургуулийн ширээн дээрээс гал тогооны зориулалттай хоёр ширхэг […]

Трамп өдөрт 23 удаа худлаа ярьдаг

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Төрийн тэргүүний албанд орсноосоо хойш 827 хонохдоо 10 мянган удаа худал, бусдыг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн гэдгийг “The Washington Post” сонин тооцоолон гаргажээ. Трамп 5000 удаа худал хэлэхийн тулд 601 өдөр (дунджаар өдөрт найман худал мэдээлэл) зарцуулсан бол дараагийн 5000 худал мэдээллээ ердөө 226 хоногт (өдөрт 23 худал мэдээлэл) хийсэн байна. Худал […]

Сугалаагаар саятан болсон ч амьдрал нь сүйрчээ

Шотландын Эдинбург хотын иргэн Жейн Парк 2013 онд 17 настайдаа сугалаагаар 1 сая фунт стерлинг хожсон азтан. Жейн тэр дороо л мөнгөө үрж эхэлсэн. Үнэтэй машин, байр авч, гадаадаар аялан, хэд хэдэн удаа гоо сайхны мэс засалд орсон.   Гэвч мөнгө түүнд аз жаргал авчирсангүй. Аав, ээжтэйгээ муудалцаж, найз залуугаасаа ч салжээ. Энэ жил 23 настай […]

Үзэгчид алга ташиж баяр хүргэсний төлөө торгууль хүлээв

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалыг сүмо бөхийн холбооноос сануулга өгч, дэвжээнийх нь багш Мияагино Ояакатагийн гурван сарын цалинг 10 хувиар хасах шийдвэр гаргажээ. Учир нь их аварга саяхан болж өнгөрсөн хаврын башёд түрүүлснийхээ дараа ярилцлага өгөхдөө сүмогийн ордонд байсан үзэгчдийг алга ташин, уухайлуулсан нь энэ шийтгэлд хүргэсэн […]

Өвс нь олдохгүй учир махаар хооллохоор шийдсэн хонинууд

Хэнтий аймагт малын бэлчээр муу, өвс тэжээл ховор байгаатай холбоотойгоор зарим айлын хонь хулгана барьж идсэн байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумдын заагт Гутлын уул гэдэг газарт зарим айлын хонь хулгана барьж идсэн тохиолдол гарсан байна. Сумдын мал эмнэлгийн газраас ирсэн мэдээллээр бэлчээрийн доройтол хонь, мал уурагийн дутагдалд оруулж улмаар хулгана барьж идсэн байна. […]

Хатан хааны ордон 605 өрөөтэй

Их Британий хатан хааны гэр бүлийн Букингемийн ордон бол дэлхийн хамгийн том орон сууцны байшинд тооцогддог.1703 онд баригдаж 316 жилийн нүүрийг үзэж байгаа тус ордон 605 өрөөтэй. Бүх өрөөнд нэг нэг хонолоо гэхэд жил найман сарыг зарцуулна. Зөвхөн хатан хааны унтлагын өрөө гэхэд л 78 байдаг. Үнэт модоор урласан тансаг буйдантай өрөөнүүд 240 бий. Хатан […]

Мичнүүд хүний үйлдлийг дуурайжээ

Байгаль хамгаалагчийн хийсэн сэлфинд хоёр горилла мич хүнтэй адил хоёр хөл дээрээ цэх зогсож гарсан сонирхолтой агшин сошиал сүлжээнд тархаж, олонд хүрчээ. Уг зургийг Конгын Ардчилсан БНУ-ын хойд бүсийн Вирунга үндэсний дархан цаазат газрын ажилтан буулгажээ. “Ажлын нэг өдөр…” гэсэн тайлбартай зураг дээр байгаль хамгаалагч Мэтью Шамаву хоёр мичний хамт дүрслэгдсэн байна. Зураг дээр гарсан […]