Сайд А.Ариунзаяа Элчин сайд ноён Кобаяши Хироюкиг хүлээн авлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа Япон улс Гадаадын иргэн харьяатын багц хуульдаа өөрчлөлт оруулж есөн орноос ур чадвартай ажилтан авахаар болсны нэг нь манай улс. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны […]

2020-08-18

Б.Баттүшиг Азийн наадмын сонгон шалгаруулах комиссод ажиллана

Азийн олимпын зөвлөлөөс 2030 оны Азийн наадмыг зохион байгуулах хороог сонгон шалгаруулах үнэлгээний комиссын гишүүдийн нэрсийг зарлалаа. Уг комисс нь нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг ажиллах юм. 2030 оны Азийн наадмыг зохион байгуулахаар Катарын Доха, Саудын Арабын Рияд хотууд өрсөлдөж байгаа бөгөөд тус комиссын гишүүд нь тухайн хотуудад […]

Монгол улсын нутаг дэвсгэрт тарвага агнахыг хорьсон тул тарвага агнахгүй байхыг анхааруулав

БОНХСайдын 2014 оны A/61 тушаалаар монгол улсын нийт нутаг дэвсгэрт тарвага агнахыг хорьсон тул тарвага агнахгүй байх Тарваган тахал өвчнөөр 8,9,10-р сард хүний өвчлөл гардаг улирлыг угтуулан тарвагатай ойртохгүй байх, тарвага, зурам, мэрэгч амьтны ичээ ухах, нүх дошны дэргэд сууж бүүргэнд хазуулахаас болгоомжлон, өөрийгөө хамгаалах Нохойгоор бариулсан болон үхсэн тарвагатай харьцахгүй байх Тарвага агнахгүй тарваганы […]

Иргэдийг бухимдуулад байсан ногооны үнэ буурлаа

Сүүийн үед хүнсний ногооны үнэ тэнгэрт хадсан гэхэд болно. Тэгвэл Төмс, лууван, байцай, манжин, сонгино зэрэг өргөн хэрэглээний хүнсний ногооны шинэ ургац гарснаар иргэдийг бухимдуулаад байсан ногооны үнэ хямдарчээ. Нийслэлийн статистикийн газраас долдугаар сарын 29-нд монгол төмс 2045 төгрөг, лууван 2444 төгрөг, байцай 2920 төгрөгт хүрч үнэ нь нэмэгдсэн бол манжингийн үнэ 3129 төгрөг болж […]

Биеийн тамир, спортын улсын хороог байгуулагдав

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороог байгууллаа.  Улсын хороо нь хүн амд биеийн тамирын ажил, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэж, идэвхтэй хөдөлгөөн, спортыг амьдралын салшгүй нэг хэсэг болгох, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан тамирчдын өрсөлдөх чадвар, амжилтыг тив, дэлхий, олимпийн түвшинд хүргэх үндсэн зорилготой юм.

2020-08-10

Тахлын голомтот нутгаас, тарваганы мах худалдан авахгүй байхыг анхаарууллаа

Ховд аймгийн Жаргалант сумын иргэн “О” Буянт сумаас ирж байх замд зүс танихгүй хүнээс нэг ширхэг тарвага худалдаж авсан зөрчлийг илрүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Баян-Өлгий аймаг тарваган тахлын голомттой, 2019 онд тарваган тахлын өвчин гарч нэг гэрийн 2 хүн нас барьсан тохиолдол гарч байсан. Иймд ард иргэдэд тарваганы мах идэхгүй, эмчилгээний зориулалтаар […]

Байгаль хамгаалагчдаа машин, мотоцикл өгөх хуваарь

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрөөр бөйгаль хамгаалагчдаа машин, мотоциклоор хангах шийдвэр гаргалаа. Мотоцикл, машин өгөх хуваарь: 1. Сав газрын захиргаад 2. Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа 3. Говийн бага ДЦГ-ын хамгаалалтын захиргаа 4. Говийн их ДЦГ-ын “А” хэсгийн Говийн их ДЦГ-ын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа 5. Говь гурвансайханы БЦГ-ын хамгаалалтын […]

Цэцэрлэг, сургууль 09-р сарын 01-нээс эхлэнэ

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, их, дээд сургууль, коллежийн хичээл 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхэлнэ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгах болон бүх шатны боловсролын байгууллагын хичээл эхлэхтэй холбоотойгоор Улсын онцгой […]

“Харшлын эсрэг хамтдаа” уриан дор шарилжгүй Улаанбаатар аян үргэлжилж байна

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “Харшлын эсрэг хамтдаа” уриан дор 5 дахь жилдээ хэрэгжиж буй “Шарилжгүй Улаанбаатар-5” аяны хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эзэмшлийн талбай дахь шарилж, хөл газрын ургамлыг устгах ажлыг зохион байгууллаа. ~“Харшлын эсрэг хамтдаа” уриан дор шарилжгүй Улаанбаатар аян үргэлжилж байна~ Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус аян нь […]

Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарт цахим сургалт зохион байгуулав

Нийслэлийн Онцгой байдлын газраас Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нарын цахим сургалтыг зохион байгууллаа. Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх, арга хэлбэрийг боловсронгуй болгох, байцаагч нарын эрх зүйн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, удирдахуйн арга барилд суралцуулах зорилгоор тус сургалтыг явуулсан юм. Сургалтаар Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, гал түймрийн […]