Япончууд РОБОТ бурхан шүтдэг болжээ

Арлын Япон улсын эртний нийслэл, одоогийн хоёр дахь том хот Киото шашин шүтлэг, соёл урлагийн өлгий нутаг билээ. Энэ хотод Японы бүхий л том сүм хийд, шашны дурсгалууд оршдог бөгөөд жилдээ 53 сая жуулчин хүлээн авдаг. Тэгвэл Эрдэмтэн Хироши Ишигуро Майдар бурхныг төлөөлүүлэн бүтээсэн “Миндар” хэмээх робот бурхан нь андройд үйлдлийн системээр ажилладаг, 195 см […]

Нохойг хайрласнаар бизнесээ сурталчилжээ

Италийн Сициль хотын өмнөд хэсэг болох Катаниад шинээр нээгдсэн “IKEA” дэлгүүр нэгэн сонирхолтой зүйл тохиолджээ. Учир нь дэлгүүрийн ойролцоо золбин ноход олноор байдаг байна. Хоолгүй, хонох газаргүй ноход өвлийг давахад хэцүү байжээ. Үйлчлүүлэгчид шинэхэн дэлгүүрийг бус тэдний гадуур байх ноходыг илүү сонирхох болсон байна. Энэ байдлыг дэлгүүрийн эзэн мэдээд дэлгүүр дотор нохдыг оруулж хооллон дэлгүүртээ […]

Тайландын хааныг шоолбол 15 жилийн ял авдаг

Тайланд бол Азийн улс орнууд дотор сонирхолтой хуулиудаараа онцлогтой. Тэнд гудамжинд, олон нийтийн тамхи татахыг хатуу хориглодог.Тамхи бүү хэл олон нийтийн газар бохь зажилхыг хориглодог. Бохь зажилбал 600 доллараар торгодог.Тэнд Монгол шиг хүссэн газраасаа бохь худалдан авах боломж байдаггүй. Эмийн сангаас л эмчийн заавартай бохь худалдаж авдаг.   Хамгийн хатуу хуулиуд эзэн хааны тухай хуулиуд […]

Хүүхэд салхилуулдаг торх

Английн Лондон хотод 1920 онд  орон сууцууд агааржуулалтын систем дутмаг байжээ. Үүний улмаас  амьсгалын эрхтнүүдэд нөлөөлж эхэлсэн байна. Ээжүүд хүүхдийг гадуур салхилуулахад ихэнх цагаа өнгөрүүлдэг байсан юм. Тиймээс бяцхан хүүхэдтэй ээжүүд барилгын архитектуруудад энэ байдлыг хялбар шийдэж өгөхийг хүссэн байна.  Үүний хариуд хүүхэд салхилах боломж бүхий торхыг хийж өгсөн байна. Энэ нь хүүхэд байх боломж […]

Энэтхэгт сармистай сүү бол мөнх амьдруулах ундаа

Энэтхэг улс үхэрийг маш ихэд дээдлэн шүтдэг улс ажээ. Тиймээс ч үхэртэй айл хамгийн баянд тооцогддог. Үүнтэй адил үнээнээс гарсан сүүг ч тэд дээдэлдэг байна.  Авиченна хэмээх эмэгтэй сүүнд сармисыг буцалган мөнх амьдруулах ундаа хэмээн зардаг байжээ. Энэ ундаа Энэтхэгт маш алдартай болжээ. Яваандаа ундаа мөнх амьдруулдаггүй гэдэг нь батлагдав. Гэсэн ч ундааны эрэлт буураагүй […]

Сонингийн борлуулалтыг нэмэгдүүлсэн заль

1835 онд Нью-Йоркийн “Sun” сонин Саран дээрх амьдрал, соёл иргэншил илрүүлсэн тухай цуврал материалыг нийтлэгдэх болжээ. Нийтлэлд “Залуу одон оронч Жон Гершель маш хүчтэй дуран авай зохион бүтээж, түүнийгээ бичил дуранд холбосноор өчүүхэн жижиг деталиудыг ч хүртэл нарийн сайн ажиглах боломжтой болжээ. Энэ дурангаараа эрдэмтэн саран дээр ганц эвэрт, сүүлгүй минж, нисдэг хүмүүсийг харж чаджээ…” […]

Хүүгээ алдсан ч үрийг нь авч үлджээ

Нью-Йорк мужийн Уэстчестер дүүргийн шүүхэд нэгэн хачирхалтай хүсэлт иржээ. АНУ-ын иргэн хятад гаралтай Питер Зу хэмээх 21 настай залуу ууланд цанаар гулгаж байгаад хүнд бэртэж хэд хоног эмнэлэгт ухаангүй хэвтэж байгаад тархи нь үхжиж нас баржээ. Тиймээс эцэг эх нь Уэст Поинтын цэргийн академийн сонсогч байсан хүүгийнхээ үрийг авч хадгалуулахаар шийджээ. Хятадад хүүхэд төрүүлэх хязгаартай […]

Нохой найзаараа хулганыг сонгожээ

Гурван настай Голландын хоньч нохой Осирис, Риф хэмээх гурван сартай бяцхан хулганатай үй зайгүй андууд. Тэднийг ингэж нөхөрлөхийг хараад эзэн нь хүртэл гайхна. Тэд нэгнээсээ сална гэж байхгүй унтахдаа ч хамт унтана. Хулгана өглөө бүр нохойны амыг цэвэрлэж өгдөг. Анх эзэд нь цэвэрлэж байгааг нь хараад идэх нь л гэж бодсон. Гэвч үгүй байсныг сүүлд […]