Бээжин хот дахь коронавирусийн нөхцөл байдал

Бээжин хот дахь коронавирусийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Та бүхэнд мэдээлэл хүргэж байна. Бээжин хот дахь коронавирусийн нөхцөл байдал: Бээжин хотод 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар халдвар авсан 589, нас барсан 8, гаднаас тээвэрлэгдэж ирсэн 173, эдгэрсэн 491 тохиолдол бүртгэгдсэн байна. ~Бээжин хот дахь коронавирусийн нөхцөл байдал~ […]

ЭЕРЭГ: Түргэн тусламжийн төвд амны хаалт, хамгааллын хувцас гардууллаа

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул болон Эерэг тэмүүлэл ТББ-ын байгууллагын төлөөллүүд өнөөдөр нийслэлийн Түргэн тусламжийн төвд ажиллалаа. Энэ үеэрээ 2000 ширхэг нэг удаагийн амны хаалт, 240 ширхэг N95 амны хаалт, 36 ширхэг халдвар хамгааллын хувцас, 36 ширхэг нүүрний хаалт хандивлав. Эмнэлгийн парк […]

Өмнөговьчуудад 42000 ширхэг амны хаалтыг хандивлав

Дэлхийг түгшээж буй COVID-19 цар тахлыг эрсдэл багатай даван туулахад бид бүгдийн хамтын ажиллагаа, хариуцлага маш чухал. БНХАУ-д коронавирусний тархалт нэмэгдэж байх үед МУ-ын Засгийн газар, хил залгаа Өмнөговьчууд бид өөрсдийн боломж нөөцөө дайчлан хандив дэмжлэг үзүүлсэн. ~Өмнөговьчуудад 42000 ширхэг амны хаалтыг хандивлав~ Тэгвэл БНХАУ-ын Баяннуур хотоос хил залгаа Өмнөговьчуудад 42000 ширхэг нэг удаагийн амны […]

Хачигт хазуулсны дараа ямар шинж тэмдэг илрэх вэ?

Дэлхийд хачгаар дамжин халдварладаг 25 халдварт өвчин бүртгэгдсэн байдаг. Монголд дараах 3 төрлийн өвчлөл бүртгэгдэж байна. Хачигт энцефалит Хачигт риккетсиоз Хачигт боррелиоз Хачигт хазуулснаас хойш 1-14 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, тууралт гарах, ядрах, үе мөч, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай.

САЙН МЭДЭЭ: Баянхошууны 11000 өрх төвийн дулаанд холбогдоно

Баянхошуу дэд төвийн төвлөрсөн дулаанаар хангах даралт өргөх насос станц ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад ороход бэлэн болжээ. Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус станцын үйл явцыг шалгаж, ашиглалтад оруулахад тулгамдаж буй асуудал бий эсэх асуудлаар газар дээр нь очиж ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах тус станц нь ашиглалтанд орсноор 11000 айл өрхийг төвлөрсөн […]

Халиун бугын эврийн түүх нэрийдлээр хөөж, бахардааж хөнөөсөн ЗӨРЧИЛ гарчээ

Улаан номонд орсон нэн ховор амьтан болох халиун бугын эврийн түүх нэрийдлээр хөөж үргээх, бахардааж алах, эвэр түүхий эдийг худалдаж авах зөрчил Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хайрхандулаан, Бүрд сумдад гарсныг орон нутгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Экологийн цагдаагийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байна. БОАЖ-ын Сайдын 2017 оны А/97 дугаар тушаалаар жил бүрийн 3 дугаар […]

Сүхбаатарын талбай, Нарны гүүр орчимд тохижилт хийнэ

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг, ногоон байгууламжийг шинээр байгуулах, ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг сайжруулахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоолоо. Тодруулбал, нийслэлийн ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан дүүргүүдийн ИТХ болон Засаг даргын тамгын газраас ирүүлсэн саналуудыг үндэслэн нийт 38 […]

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх Засаг даргын захирамж сунгагдлаа

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамж болон “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийн үйлчлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж […]

Гудамж талбайг ариутгаж, халдваргүйжүүллээ

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Гал унтраах ангийн тусгай зориулалтын машин техникээр ариутгал халдваргүйтгэлийг энэ амралтын өдрүүдэд хийхээр болжээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас гаргаж буй уг тусгай зориулалтын машинуудаар бямба гарагт 96,2км, ням гарагт 62,6км буюу нийт 158,8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийх […]

2020-03-24

Алба хаагчид угаалгын машины сэгсрэгчинд гацсан хүүхдийг аварчээ

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны …дугаар байранд гурван настай хүүхэд тоглож байгаад угаалгын машины сэгсрэгчинд гацжээ. Энэ дуудлагыг гуравдугаар сарын 22-ны өдрийн 19:06 цагт хүлээн авсан Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 19:11 цагт очиж, хүүхдийг эсэн мэнд гаргасан байна. Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг  ОБЕГ-аас […]