Аварга яст мэлхийн шинэ олдворуудыг нээв

Энэхүү аварга яст мэлхий 5-10 сая жилийн өмнө Өмнөд Америкийн цэвэр ус бүхий нуур, намгархаг газар амьдарч байжээ. Судлаачид Ступендемис нь дэлхий дээр амьдарч байсан хамгийн том яст мэлхий гэж үзэж байгаа юм. Тус яст мэлхий нь 3 метрийн урт хуягтай, 2500 паунд буюу 1 тонн 100 гаруй кг жинтэй байжээ. Венесуэл болон Колумб улсын […]

2020-02-13

Цас цэвэрлэгээг яаравчлахыг үүрэгдэв

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Оргил худалдааны төвийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Б.Наянбаярыг дуудаж, дүүрэг доторх болон Налайхын замын цас цэвэрлэгээг яаралтай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.

Хотон шувууны толгойтой хошуу зарах гэж байжээ

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарын 8-нд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн “Х” нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтны жагсаалтад орсон хотон шувууны толгойтой хошуу хоёр ширхгийг зарах зорилгоор гэртээ хадгалж байсан гэмт үйлдлийг илрүүлжээ. Ийн “Х”-г Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын […]

Амны хаалт хэрэглэх заавар зөвлөмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэв!

Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалттай хэмжээнд ажиллаж байгаа эсэхэд холбогдох албаныхан өнөөдөр шалгалт хийлээ. Өглөө бүр ариутгал, халдваргүйжүүлэлтийг автобус баазууд хийж байгаа ч үйлчлүүлж байгаа иргэд амны хаалт хэрэглэх ёстой заавар зөвлөмж өгдөггүй, гар ариутгагчаар зорчигчдод үйлчлэхгүй байгаа зэрэг алдаа дутагдлууд гарч байгаа юм байна

БНХАУ-ын Эрээн хотод байгаа монгол иргэдээ татна

Монгол Улс шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэн БНХАУ-ын Үхань хотоос өнгөрсөн бямба гарагт 31 иргэнээ эх орондоо авчирсан. Тэгвэл тус улсын Эрээн хотод байгаа иргэдээ эх орондоо авчрах зорилгоор /2020-02-04/-ний өдөр зургаан автобус илгээж байгаа аж. Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамтран гүйцэтгэж буй дээрх ажлын хүрээнд […]

Авакадо жимс хорт хавдрын ЭСРЭГ үйлчилгээтэй

Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг зүйл эргэн тойронд их байдаг. Хэрэв та авакадо жимсэнд дуртай бол эрүүл амьдрах энгийн алхмыг сонордуулъя. Өдөрт нэг авакадо идээд үзээрэй. Авакадо нь олон талын ашигтай, эрүүл мэндэд тустай гэдэг нь батлагдаад байна. Чухам ямар учраас танд санал болгож байна вэ? Хорт хавдрын эсрэг тэмцэхэд тустай. Авакадо жимсний найрлаганд хорт хавдрын […]

2020-01-24

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Канадад айлчилж байна

Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн тэргүүтэй Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийн ажлын албаны гишүүд 2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс 29-ний өдрүүдэд Канад Улсад ажлын айлчлал хийж байна. ТНБД Г.Билгүүн Канад Улсын Хууль зүйн яамны Туслах дэд сайд Ларуи Врайттай уулзан хоёр талын харилцаа, […]

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр/2020-01-23/ Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд олон улсын хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн салбаруудад улс орны ба бүсийн хэмжээний олон хөтөлбөрүүдийг […]

2020-01-22

Жүдо бөхийн УАШТ Орхон аймагт тун удахгүй…

Олон улсын жүдо бөхийн 2020 оны уралдаан тэмцээн энэ долоо хоногт Израилийн Тель-Авивт эхлэх билээ. Гэхдээ 80 гаруй орны хэдэн зуун жүдоч өрсөлдөх уг тэмцээнд Монголын баг тамирчид оролцохгүй. Учир нь үүнтэй яг ижил хугацаанд буюу нэгдүгээр сарын 24-27-нд УАШТ Орхон аймагт болох гэж байгаа юм. “Токио-2020” олимпын жилийн эхэнд болж бнөуй тус тэмцээнд амжилттай […]

2020-01-21

70 мянган угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд нийлүүлж байна

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020-01-21/  НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний […]