2019-12-10

“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулган боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Чуулганд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд, дүүрэг, хороодын төрийн байгууллагын удирдлага, сургууль, цэцэрлэгийн […]

2019-12-06

“Токио-2020” олимпийн марафон гүйлт, спорт алхааны замыг баталлаа

“Токио-2020” олимпийн марафон гүйлт, спорт алхааны замыг Олон улсын олимпийн хороо болон Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо, Олимпийн зохион байгуулагчид баталжээ. Ингэснээр холын зайн шандас шөрмөстэй тамирчид Саппоро хотын Одори паркт хурд сорихоор болов. 7,8 га хэмжээний нутаг дэвсгэртэй, мод бут, зүлэг ногоогоор баялаг Одори паркийн тухайд марафонд шинэ тутам газар биш гэнэ. Хоккайдо марафон энд […]

2019-12-04

УБ чуулгын дэргэдэх “Хангарьд” найрал байгуулагдсaны 10 жилийн ойн тоглолт болно

Улаанбаатар чуулгын дэргэдэх үндэсний хөгжмийн Хангарьд найрал үүсэн байгуулагдсaны 10 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт энэ сарын 6-нд 19:00 цагт Улаанбаатар чуулгад болохоор болжээ. Уг хүндэтгэлийн тоглолтод Монголын болоод дэлхийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд эгшиглэхээс гадна “Авьяаслаг монголчууд” шоуны дэд байрын шагналт Х.Бархүү, Б.Мягмарцэрэн болон залуу хөгжимчид шилдэг үзүүлбэрүүдээ толилуулах юм байна.

ЭЕРЭГ: Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын 98 хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, “Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2019 оны 3 дугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, […]

Хүчирхийлэлгүй нийгэмд олон нийтийг татан оролцуулах аян эхэллээ

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ)тэмцэх 16 хоногийн аян “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлсэн билээ. Тус аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой юм. НҮБХАС, ҮСХ-ны хамтран зохион байгуулсан ЖСХ-ийн Үндэсний хэмжээний судалгааны дүн Монгол эмэгтэйчүүдийн 57.9 […]

Энэ оны эхний 10 сард төмөр замын ачаа, тээвэр 9.4 хувиар өсөв

Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний 10 сард 23.0 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 2.5 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.0 (9.4хувь) сая тонн, зорчигчид 304.1 (14.0хувь) мянгаар өссөн байна. Харин тээсэн ачаа 2019 оны 10 дугаар сард 2.6 сая тонн болж, өмнөх сараас 171.0 (7.0хувь) мянган тонн, зорчигчид […]

ӨВӨРХАНГАЙ: “Соёлын өв-Хөгжлийн дархлаа” форум болно

Төв халхын биет бус өвийг цаашид уламжлан авч явч үлдэх орон нутгийн тогтолцоог сайжруулах, шавь сургалтыг дэмжих, хөгжүүлэх, өвлөн уламжлагчдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, тэднийг олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг нь бодлогоор дэмжих зорилгоор “Соёлын өв-Хөгжлийн дархлаа” аймгийн форумыг Өвөрхангай аймгийн Засаг даргын ивээл дор 2019 оны 11 дүгээр сарын 28-ны байгуулахаар шийдвэрлээд байна. Тус […]

Сайд Н.Цэрэнбатын санаачилсан “НОГООН ПАСПОРТ” аппликейшн нээлтээ хийлээ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат санаачлан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг амжилттай хэрэгжүүлж, Монгол орны хэмжээнд 120,000 орчим ахлах ангийн сурагчид “Ногоон паспорт” аянд нэгдэн “Ногоон паспорт гарын авлага” хөтөлж байна. Тэгвэл энэхүү гарын авлаганы цаасан хувилбарыг цахим хэлбэрт шилжүүлэн “Ногоон паспорт аппликейшн” болгож Play store, App store-уудад байршуулжээ. Аппликейшны нээлтийг […]

Хуурамч эртний эд, эдлэл зарж байсан Хятад иргэдийг илрүүлжээ!

Манай улсад эртний эдлэлд гар татдаггүй хүмүүс олон бий. Иймдээ ч эртний эдлэл зах зээлд өндөр үнэ хүрдэг. Тэгвэл үүнийг ашиглаж эртний эдлэлээс ялгарахын аргагүй адил зүйлсийг зарж байсан сүлжээг Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчид илрүүлсэн байна. Тодруулбал, “БНХАУ-ын иргэд эртний эдлэл зарж байна” гэх мэдээллийн дагуу цагдаа нар шалгалтын ажиллагаа явуулахад урд хөршийн алтан шаргал […]